Тбилиси: Эсэргүүцлийн жагсаалын үеэр 52 хүн гэмтэж бэртжээ 

img

Пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнө Гүржийн Тбилиси хотод болсон олон мянган хүний бүрэлдэхүүнтэй эсэргүүцлийн жагсаалыг цагдаагийнхан хүч хэрэглэн тараажээ. 


ТАСС агентлагийн мэдээлснээр, Гүржийн тусгай хүчнийхэн Тбилиси хотын төвд байх Парламентын өмнө эсэргүүцлийн жагсаал хийсэн хүмүүсийг тусгай усан буу, нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглан тараасан байна. 


Улмаар мөргөлдөөн болж, 52 хүн гэмтэж бэртснээс 38 нь хууль сахиулахын ажилтнууд байсан гэнэ. 


Энд дуулгахад, Үнэн алдартны парламент хоорондын ассамблейн Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Оросын төлөөлөгч, Төрийн Думын Иргэний нийгмийн хөгжил, олон нийт болон шашны нэгдлүүдийн асуудал хариуцсан хорооны дарга Сергей Гаврилов Гүржийн парламентын тэргүүнээр томилогджээ. Энэ нь улс төрийн намуудын дургүйцлийг төрүүлж, тэдний төлөөллүүд эсэргүүцлээ илэрхийлэн парламентын танхимыг орхин гарсан байна. 


Үүний дараагаас нөхцөл байдал хүндэрч, нийслэлийн төвд жагсаал цуглаан эхлэсэн бөгөөд жагсагчид Оросын төлөөлөгчид байрласан Radisson зочид буудал руу өндөг, лонх шидэж байжээ.  Түүнчлэн Гүржийн сөрөг хүчний төлөөлөгчид жагсагчидтай хамт Парламентын байр руу дайрсан байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ