ОСНААҮГ-ын ажилтан бохирын худагт унаж нас баржээ


ОСНААҮГ-ын ажилтан болон "Дайцэцэн" ХХК-ийн ажилтан бохирын худагт унаж нас баржээ.
Тодруулбал өнөөдөр /2019.06.24/ 14:19 цагт цагдаагийн байгууллагын 102 утсанд "Сонгинохайрхан Дүүрэг 4-р хороо Хүнсчдийн гудамж мах импексийн урд бохирын худагт 2 хүн унасан" гэх дуудлага, мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг явуулахад тус хороонд байрлах бохирын худагт "Дайцэцэн" ХХК-д засварчин ажилтай 1985 онд төрсөн “Б” , Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газар засварчин ажилтай 1988 онд төрсөн “У” нар унаж нас барсан байжээ.
Хэргийг СХД дэх цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ