”Их Шүүдэргэнэ” эмийн сан бүртгэгдээгүй эм худалджээ
2019-07-01

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эмийн сангуудыг шалгаж байна. Тус газраас Баянгол дүүрэгт байрлах “Их Шүүдэргэнэ Ариунаа” ХХК-ийн ”Их Шүүдэргэнэ” эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

 

Шалгалтаар тус эмийн сан нь хүчингүй жороор эм олгосон, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмээр үйлчилсэн зөрчил илэрлээ. Мөн эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

 

Илэрсэн зөрчилд ЗТХ-ийн 6.6 дугаар зүйлийн 4.1, 6.17 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасны дагуу торгуулийн арга хэмжээ авч, эмийг хураан , устгуулахаар комисст шилжүүллээ.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин