Сэрвээний өндрийг шинэ төхөөрөмжөөр бус дэл, сүүлээр нь тогтооно

img

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам болоход цөөхөн хоног үлдлээ. Баяр наадмын хурдан морины салбар комиссоос өнөөдөр /2019.07.04/ хурдан морьдыг хэдэн километрийн зайд уралдуулах талаар болон жил бүрийн наадмаар асуудал дагуулдаг сэрвээний өндрийг хэрхэн хэмжих талаар мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Үндэсний их баяр наадамд тоос өргөх хурдан хүлгүүдийг долоодугаар сарын 9-ны өдөр бүртгэж эхлэх юм байна.

 

Долоодугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанаар наадам эхэлнэ.

 

Долоодугаар сарын 11-нд азарга, их нас

 

Долоодугаар сарын 12-нд соёолон, дааган насны морьд уралдаанаар хурдан морины уралдаан дуусна.

 

Энэ жил:

 

Даага 11 км

 

Шүдлэн 15 км

 

Хязаалан 17 км

 

Азарга, соёолон 22

 

Их нас 25 км-ийн зайд тус тус шандас сорих аж.

 

Харин долоодугаар сарын 13-нд уяачдын наадам болно. Энэ наадмаар эрлийз гурван насны морьдын уралдаанаас гадна жороо морины уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай.

 

Хурдан морины салбар комиссоос монгол морьдоос эрлийз морьдыг ялгах үүлдэрлэг байдлыг тогтоох ажлыг хэсгийг байгуулжээ. Уг ажлын хэсгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл ахлах аж. Ажлын хэсгийн ахлагч нар үүлдэрлэг байдлыг тогтоохдоо морины толгой, чихний урт, дэл сүүл, шилбийг харж ялгаж уралдуулах гэнэ. Харин сэрвээний өндрийг хэмжих шинэ төхөөрөмж ашиглахгүй гэдгийг мэдэгдлээ.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. UROLOGIST:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-07-05
Зочин:
Жилийн жилд баяр наадмын өмнө тулгаж янз янзын шинэ дүрэм журам гаргаж хүссэн адуугаа хасаж мөнгө өгдөг хүмүүсийн морьдыг мордуулдаг нь үнэн ш дээ энэ морин уралдаан чинь мэргэжлийн төвшинд очсон ш дээ жилийн дөрвөн улиралд тэжээж уналга идэлгээг нь тааруулж байгаа. Нөгөө талаар монгол морьд гээд байх юм. Хуучин морин тойруулгын морьд уралдаж байсан үеийг яах юм. Хөдөөний хөх уяачид л боломж олгож байна гээд улс төржүүлээд байх юм. Монгол морьд уралдсан ч одоогийн том цолтой уяачдын морьдын амжилт хэвээрээ л байна. Энэ бүхний ард нөр их хөдөлмөр байгааг хэзээ ойлгох юм бэ? Энэ уралдаан зохион байгуулж байгаа хүмүүс За тэгээд хасах шийдвэр гаргаж байгаа бол бүгдийн хасаарай мөнгө аваад мөнгө хийдэг цаг чинь өнгөрсөн шүү шоронд оров доо АТГ-д шалгуулна шүү зохион байгуулах байгаа тэр дундаа үйлдвэрлэг байдлыг нь харж байгаа хүмүүст хэлчихье
2019-07-04
Тэтгэвэр:
жавзмаагын хүүхэд одоо болио
2019-07-04
Зочин:
Одоо чинь хэддүгээр зуун бэ. Хэд дэх үеийн эрлийз морийг хасах юм бэ. Эрлийз нь эцэг давамгайлсан юм уу, эх нь давамгайлсан юм уу гэдгийг яаж ялгаж байна аа. Жинхэн монгол морийн толгой, чих, шилбэ нь заавал тийм байх ёстой юм гэдгийг шижлэх ухаанаар тогтоосон юм уу....үгүй шүү дээ. Тэгэхээр орчин үед тогтоох ганц арга бол DNK-ийн шинжилгээгээр л тогтоовол ямар ч маргаангүй шүү дээ. Ингэж уяачдыг доромжилж байхын оронд ердөө морь уралдуулахгүй эрийн 2 наадам болгох хэрэгтэй.
2019-07-04
Pizdaanuud moridoo ch zugeer uralduulj chagahgui
2019-07-04