
Төсвийн мөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгагдаад буй ОБЕГ-ын дарга асан П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарыг нөгөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүнэ.
Хан-Уул дүүргийн шүүхээс тэднийг төрийн өмчийг хувьдаа завшсан хэрэгт гэм буруутай хэмээн үзэж, өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд 3.6 жилийн хорих ял оноосон билээ. Эрүүгийн хуулийн 263.2, 150.3 гэсэн зүйл ангиар ялласан ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.
Түүний гомдлыг өнгөрсөн арванхоёрдугаар сард нийслэлийн шүүхэд хэлэлцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор дахин хэлэлцэхээр шийдвэрлэсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ