Залуу начин А.Давааням засуулдаа хүндэтгэл үзүүлжээ

img

 

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа буюу начны даваанд 32 бөх барилдаж, таван шинэ начин “төрсөн” билээ.  Шинэ начингуудын нэг Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат А.Давааням тавын даваанд хамт гарсан засуулдаа хүндэтгэл үзүүлжээ. 

 

Улсын начин А.Давааням тав давж буй агшинд түүний засуул өөрөө давсан мэт баярлан гүйж буй бичлэг цахим орчинд тархаж, түмэн олонд эерэг сэтгэгдэл төрүүлсэн. Улсын засуул С.Батжаргал анх удаа төрийн наадамд засуул хийсэн бөгөөд мөн анх удаа өөрийнх нь мөрөн дээрээс улсын цолтон төрсөнд ихэд баярлажээ. Энэ тухай тэрбээр "Баярласан сэтгэл маань хөдлөөд л хар хурдаараа гүйчихсэн. Нэг мэдсэн тугны хажууд зогсож байсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

 

Тэгвэл өнөөдөр /2019.07.19/ Улсын начин А.Давааням засуул С.Батжаргалд хүндэтгэл үзүүлжээ. 

 

 

Улсын засуул С.Батжаргал Нийслэлийн хоёрдугаар сургуулийн биеийн тамирын багш аж. Нутгийн ахаараа дамжуулан МҮБХ-нд хандан бөхийн засуул хийх хүсэлтээ уламжилжээ. Бөхийн холбооны удирдлагууд түүний хүсэлтийг хүлээн авснаар заал, танхимын барилдаанд гурав дахь жилдээ бөхийн засуулаар ажиллаж байгаа гэнэ. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Цогтбаатар:
Санжаажаваа та үгээ олж хуцаагай
2019-07-24
нэр:
багш хүн болохоороо иим гэгээн сайхан сотгэлтэй хүүхэд шигээ байдаг юм даа.Хүүхэддээ үргэлж ажиллах иим сайхан энэргииг ѳгдѳг тэднээрээ бахархаж байдгиин илрэл юмдаа.засул энэ шинэ начин 2-оор бахархаж байа.Сайн үйлс дэлгэрэх болтугай сайхан мэдээ уншлаа
2019-07-21
Санжаажав:
Авилгал өгч байгаа юм уу? Алсан хараатай л хүү байна. Дараа жилийн наадмаар заан болох замаа засжээ. Ер нь сайн засуул бол муу бөхийн дутууг нөхдөг л гэдэг юм. Хэнтэй яаж барилпахав, ямар ам авахав, хэнд хэдийг гөхөв гээд бүх л юмыг зааж өгнө шүү дээ.
2019-07-20
Цогтбаатар:
Санжаажаваа та үгээ олж хуцаагай
быбө:
Засуул гэдэг нь авч гарч ирсэн бөхөө давуулах гэж гарч ирдэг хүн... Дээр үеийн бөхчүүд өөрийн засуултайгаа наадамад ирдэг байсан гэдэг.. Миний дүү жаахан юм уншиж нүд тайл.. мэддэггүй юмаа битии шүүмжил
2019-07-20
Ишш хор хутгаад ч гэх шиг. Юм уншаад зүгээр байгаагаар нь ойлгочихож чаддаггүй юм байх даа...
2019-07-20
Цэц гэдэг нь шүүгч л дээ, хө. Одооны засуул бол ерөнхийдөө малгайны өлгүүр шахуу болсон доо
2019-07-20
Tuul:
Ene huugees busad bohchuud sauraltsaasai.Huuhed bayrluuldag,shagnalaa tumendee zoriuldag,zasuuldaa talarhdag geed l.Odoogiin huuhduud iim saihan bolj bnada. Arhi sarhad,aarhal omogroloos hol yavaasai
2019-07-20
taban zabsargyi nygeliin chag ye?....:
saihan hereg zasuul hyn beheen hyndetgej eereen dabsan met gaihaltai saihan medremj s dee!!odoo ene byzar niigemd ali bolohoor l esreg byryy yhagdahyyn zarlah bolj gem?.....muuhai chag ye yum daa!!!taban zabsargyi nygeliin id ye syy dee!!
2019-07-19
Маш том хүндэтгэл
2019-07-19
зочин:
Засуул гэдэг чинь нэг ёсны шүүгч биз дээ, засуулууд шударга, аль нэг талд нь орохгүй байх хэрэгтэй, ингээд бөхчүүдтэйгээ ах дүү болоод хор хутгаад явж болохгүй ш дээ
2019-07-19
быбө:
Засуул гэдэг нь авч гарч ирсэн бөхөө давуулах гэж гарч ирдэг хүн... Дээр үеийн бөхчүүд өөрийн засуултайгаа наадамад ирдэг байсан гэдэг.. Миний дүү жаахан юм уншиж нүд тайл.. мэддэггүй юмаа битии шүүмжил
Ишш хор хутгаад ч гэх шиг. Юм уншаад зүгээр байгаагаар нь ойлгочихож чаддаггүй юм байх даа...
Цэц гэдэг нь шүүгч л дээ, хө. Одооны засуул бол ерөнхийдөө малгайны өлгүүр шахуу болсон доо