Нугараач охиныг зодсон багш шүүгдэнэ

img

Хан-Уул дүүргийн шүүхэд өчигдөр  10.00 цагт циркийн уран нугараач охиныг зодсон багш Г.Энх-Амгаланг шүүх хурал эхэлсэн ч хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр энэ сарын 30-ныг хүртэл хойшлууллаа.  Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн, мөн 100.2-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 5-8 жилийн хорих ялаар шийтгэх аж.  Хуралд шүүгчээр Х.Нарантуяа, улсын яллагчаар О.Гэрэл нар оролцжээ. Г.Энх-Амгалан нь 2010 онд ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтай ажиллуулна хэмээн уран нугараач охиныг эцэг, эхтэй нь тохиролцон авч яваад улмаар удаа дараа зодож, биед нь хүнд гэмтэл учруулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Ёстой аймаг зодсон байсан гэсэн. Ярагчин 8 жил ч багдана. Тэр охин бүр тураалд орцон өөрийнх нь охид царай зүс сайтай байсан гэсэн ш дээ. Энэ хүн мөн үү? хууль гэж байдаг л бол үйлчлэх л хэрэгтэй.
2012-01-18