
БНХАУ-ын бүх нийтээрээ тэмдэглэдэг томоохон баяруудын нэг болох “еэвэн сар”- энэ сарын 22-24-ний өдөр болно. Үүнтэй холбоотойгоор жил бүр тус улс өөртэйгээ хилэлдэг гурван улсын автозамын боомтуудыг баярын өдрүүдэд хаадаг билээ. Харин агаарын болон төмөр замын боомтууд хэвийн горимоор ажиллах юм байна.
Хоёр улсын хэлэлцээрйн дагуу албан ёсны баяраар хилийн боомтуудыг хаадаг уламжлалтай. Хэлэлцээрт БНХАУ нэгдүгээр сарын 1, цагаан сарын шинийн 1-3, тавдугаар сарын 1-3, аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд хилийн боомтоо хааж байхаар тогтсон байдаг.
Манай улсын хувьд хилийн боомтоо нэгдүгээр сарын 1, цагаан сарын шинийн 1, 2, гуравдугаар сарын 8, зургадугаар сарын 1, долдугаар сарын 11-12-нд, арваннэгдүгээр сарын 26-нд хааж байхаар тохиролцсон байдаг билээ.
Түүнчлэн хэлэлцээрт тусгаагүй шалтгаанаар хил хаах бол хоёр тал урьдчилан хэлэлцэх ёстой байдаг юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ