Татвараа төлөөгүй жолоочийг хөдөлгөөнд оруулахгүй

img

Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль болон агаарын  бохирдлын төлбөрийг хуулийн дагуу тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд зургадугаар сарын 1-ний дотор төлсөн байх ёстой. Эхний  ээлжинд нийслэлийн Засаг даргын захирамж гарч энэ дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах нэгдсэн арга хэмжээ эхлээд байна. Энэ дагуу Татварын ерөнхий газар Тэвээрийн хэрэгслийн оношлогоо хяналт зохицуулалтын албатай хамтарч нэг цонхы үйлчилгээг явуулж эхлээд байгаа билээ. Тодруулбал, Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн оношлогооны суурин гурван цэг болон Баянзүрх дүүргийн авто вокзал, Баянгол дүүрэг дэх “Хөсөг трейд” ХХК-ийн хашаанд, Сонгинохайрхан дүүргийн “Автобус-2” компанийн хойно байрлаж буй оношлогооны төвд иргэд хандаж болох ажээ. Үүнээс гадна  Автотээврийн газарт хандаж татвараа төлж болно. Энэ цэгүүдэд тээврийн хэрэгсэл эзэмшигч автомашинаа оношлогоонд оруулаад, агаарын төлбөрийн ангиллаа тогтоолгоод, дээрх хоёр татвараа төлөх бүрэн боломжтой. Нөгөөтэйгүүр мөн энэ арга хэмжээг нийслэлийн дүүргүүдийн татварын хэлтсийн байранд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар, агаарын бохирдлын төлбөрийг хураах үйл ажиллагаа явагдаж байна. Татварын хэмжээний хувьд А-Е хүртэл зургаан анги­лал  байгаа.  А ангилал 1800, Б ангилал 2100  В 3500,  Г 5000, Д 7500  Е ангилал 9500  төгрөгийг жилдээ нэг удаа төлөх юм. Үүнээс гадна агаарын бохирдлын хуульд заас­ны дагуу  А-Б ангилалд хамаарагдах тээврийн хэрэгс­лэл нь үйлдвэрлэгдсэнээс хойш эхний дөрвөн жилд агаа­рын бохирдлын төлбөрөөс чөлөө­лөг­дөх ажээ. Ирэх зургадугаар сарын 1-ний өдрөөс өмнө дээрх татварыг төлөөгүй жолооч нарыг хөдөлгөөнд оруулахгүй юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ter munguu yund zarah um bol
2012-01-18