Генерал Сулейманийг хөнөөхийг Помпео ятгажээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Ираны тусгай хүчний командлагч генерал Касем Сулейманийг хөнөөсөн ажиллагааг явуулах зөвшөөрөл өгөхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад ятгасан хэмээн эх сурвалжуудаас авсан мэдээлэл дээр үндэслэн The Washington Post мэдээллээ.
Эх сурвалжуудын өгсөн мэдээллээр, хэдэн сарын өмнөөс л Помпео генерал Сулейманийг устгахыг ятгасан ч тухайн үед Трамп татгалзсан байна. Улмаар хэд хоногийн өмнө АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга ерөнхийлөгчтэй уулзалт хийх үеэрээ энэ асуудлыг дахин хөнджээ. Тухайн үед Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яамны орчимд эсэргүүцлийн ажиллагаа өрнөж байсан тул дипломатуудынхаа аюулгүй байдалд санаа зовнисон Трамп ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байна.
Эргэн сануулахад, нэгдүгээр сарын гуравны өдөр Пентагон Багдадын нисэх буудлын орчимд пуужингаар цохилт өгсөн талаараа мэдээлсэн бөгөөд энэ цохилтын улмаас Ираны тусгай хүчний командлагч генерал Касем Сулеймани амиа алдсан юм. Энэ ажиллагааг Трампын тушаалаар гүйцэтгэсэн гэж АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэж байв.
АНУ, Ираны сөргөлдөөний шалтгаан ба өнөөгийн нөхцөлүүд
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ