Прокурорууд ажлаа тайлагнав
Нийслэл дүүргийн прокурорын газрууд энэ сарын 14-ний өдөр өнгөрөгч 2011 онд хийж гүйцэтгэсэн ажлаа хамтран хэлэлцэж Нийслэлийн прокурор Б.Бат-Орших 2011 оны Нийслэл, дүүргүүдээс хийсэн ажлын тайланг тавьж, ЯЭАХТавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат, МДШБТХ-ийн дарга Н.Энхтуяа, МШАХТавих хэлтсийн дарга Т.Жадамбаа нар өөрсдийн хариуцсан хяналтын ажлын ололт дутагдал цаашид анхаарах асуудлын талаар үг хэлж зорилго зорилтоо тодорхойлжээ. Тайлангийн хурлаар Нийслэл, дүүргийн прокурорын газруудын прокурор ажилтнууд тайлантай холбогдуулж үг хэлж, санал шүүмжлэл гаргасаны дагуу сонсож Нийслэлийн прокурорын газраас шийдвэрлэх боломжтой асуудлуудын талаар Нийслэлийн прокурор Б.Бат-Орших зохих тайлбар, хариултуудыг өгч, УЕПГ-т тавьж шийдвэрлүүлэх асуудлуудыг нэгтгэж МУЕПГ-т хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ