
Орхон аймгийм Прокурорын газар аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх. мөрдөн байцаах тасгийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт "Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пакт" ын хэрэгжилтийн талаархи Монгол Улсын тавдугаар илтгэлийг хэлэлцүүлсэнтэй холбогдуулан НҮБ-ын Хүний эрхийн хорооны зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2012 оны 01 сарын 12 ны өдөр сургалт зохион байгууллаа.
Сургалтыг аймгийн прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ц.Идэрмөнх зохион явуулж “Хүний эрхийн тухай ойлголт” сэдвээр хичээл зааж, НҮБ-ын хүний эрхийн зөвлөмжийг баримтлан ажиллах талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт үүрэг өгсөн байна.
Аймгийн прокурорын газар нь “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих лрокурорын хяналтын ажилд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг дагаж мөрдөх аргачилсан заавар", "Шүүх хуралдаанд оролцоход мөрдөх аргачилсан заавар"-уудад Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 213 тоот тушаалаар нэмэлт. өөрчлөлт орсонтой холбоотойгоор тус газрын прокурор, ажилтнууд дотооддоо сургалт зохион явууллаа.
Мөн 2012 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд Цагдаагийн газрын нийт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нартай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулан аргачилсан заавар, түүнд орсон нэмэлт өөрчлөлтийг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар сургалт явуулж, анхаарах зүйл, прокурорын байгууллагаас баримталж буй бодлого чиглэлийн талаар мэдээлэл хийн харилцан ярилцаж, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд энэхүү зааврын заалтыг нэг мөр хэрэгжүүлэн ажиллахыг нийт хэрэг бүртгэгч. мөрдөн байцаагч прокурор нарт үүрэг болгож. Цагдаагийн газрын хэрэг буртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга нарт аргачилсан зааврыг гардуулан өгчээ.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ