С.Амарсайхан: Т.Ганболдоос албан ёсоор санал ирээгүй байна
2020-04-06

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Амарсайхан:

 

 -Коронавирусийн энэ үед Улаанбаатар хот дэлхийн 40 гаруй хотуудтай хамтын ажиллагаатай ажиллаж байна. Хамтын ажиллагаатай хотуудтайгаа цаг үргэлж мэдээлэл солилцож байна. 

 

Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоонд 112 албан хаагчид дөрөвдүгээр сарын 05-06-ны өдрүүдэд ажиллаж холбогдох мэдээллийг өгч байна. Энэ хүрээнд 95943 зорчигч Улаанбаатар хот руу орсон гарсан. Нийтдээ 30172 автомшин зорчсон. Энэ товчоодод 122 албан хаагч байнга ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж байна.гадаадбн  Зарим нэг хотуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэе.

 

АНУ-ын Нью-Йорк хот халдвар авсан иргэний тоо хоёр дахин өсөж 122031 болж, нас барсан иргэдийн тоо 4159 болсон. Яаралтай арга хэмжээ аваагүй, иргэдийн хайхрамжгүй байдал нь сөргөөр нөлөөлсөн. Тиймээс дөрөвдүгээр сарын 05-аас зарим хатуу арга хэмжээнүүдийг авч ажиллахаар болсон байна.

 

Испаниийн Мадрид хотод 37584 хүн өвдөж, 4941 хүн нас барсан. Нас баралтын тоо өндөр байгаа учир тогтоосон онц байдлаа дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар болжээ.  БНСУ-ын Тэгү хотод авч хэрэгжүүлсэн үр дүнд халдварын тоо багасч байгаа хэдий ч 339 иргэн шинээр өвдөж 37 иргэн нас барсан байна. ОХУ-ын Москва хотын захиргаанаас авч  хэрэгжүүлсэн хөл хорио тогтоох журам үйлчилж эхэлсэнтэй холбоотой өвчлөлийн тархалт буурч, шинээр бүртгэгдсэн иргэдийн тоо 2879 болж буурсан. 23 иргэн нас барсан. Харин  манай хотын тухайд ЭМЯ-аас өгч байгаа зөвлөмж зөвөлгөөг чанд сахиж өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй.

 

2019 оны аравдугаар сарын 01-ны өдрөөс эхлэн түүхий түлш, нүүрс хэрэглэхгүй. Сайжруулсан түлшийг хэрэглэхтэй холбоотой өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж ажилласан. Энэ өндөржүүлсэн бэлэн байдал дөрөвдүгээр сарын 01-ээр таслал болсон. Гэхдээ одооноос өвлийн бэлтгэлээ хангах иргэдэд сайжруулсан түлшийг иргэдэд хүндрэл бэрхшээлгүй хүргэхийн тулд дүүргийн удирдлагуудыг оролцуулж, дүүрэг бүр нөөцөө бүрдүүлэх иргэддээ цаг алдалгүй хүргэх, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх борлуулалт нийлүүлэлтэнд анхаарах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 165000 угаарын хийн мэдрэгч тараагдсан байна. Дараагийн 65 мянган угаарын хийн мэдрэгч энэ долоо хоногт хилээр орж ирж байгаа учраас бүх айл өрхийг угаарын хийн мэдрэгчээр хангах ажил хоёр долоо хоногийн хугацаанд хийж дуусна. Угаарын хийн мэдрэгчтэй санал асуулгыг холбогдох байгууллага хариуцан  ажиллаж байна.

 

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд илүү цагаар ажилласан нийслэлийн хэмжээнд нийт 43 байгууллага байна. Энэ байгууллагуудын 2090 ажилтан албан хаагчийг гуравдугаар сард 855,9 сая төгрөгөөр илүү цаг урамшуулал бусад хэлбэрийн цалин хөлсийн нэмэгдэлд зарцуулсан.

 

Ариутгал халдваргүйтлийн асуудал  гуравдугаар сарын эхээс дөрөвдүгээр сарын эх хүртэл сарын хугацаанд нийт 132700 иргэн аж ахуй нэгжийг байр сав , гудамж талбай бусад зүйлсийг ариутгалаа. Хоёр удаа хийгдэж байна. Цаашид ч мөн хийгдэх юм . Улирал бүр ариутгал хийх тогтсон хуваарьтай болж байгаа. Мөн тавдугаар сарын 01-ны дотор бүх гэр  хорооллын айл өрхүүдийн 00, бохир усны нүх, хөрсний бохирдлыг ариутгах ажил явагдана. Үүнд мөн иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсч байна.

 

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуй нэгжүүдийг цахилгааны төлбөр тооцоо хийсэнгүй гэж  хяналт шалгалт хийх дарамт шахалт өгөхөөс сэргийлж  үүрэг даалгавар өгч ажиллаж байна. Аж ахуй нэгжийн тог цахилгааныг таслах төлбөр тооцоогоор шахах, дарамтлах шаардлага байхгүй гэж үзэж байна.

 

300 ортой нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн эмнэлэг Хан-Уул дүүрэгт баригдаж байна. Ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна. Төсөв хөрөнгийг шийдвэрлэх ойрын хугацаанд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

 

Иргэд уулын аманд салхилах, алхах тохиолдол их байна. Алхахдаа хоорондоо хэт ойрхон зайнаас харьцах ,  хоол ундаар биенийгээ дайлах, мөн гал түймрийн эрсдэлтэй зүйлс гарч байна. Тиймээс бид хяналт шалгалт хийж, ажиллах тал дээр анхаарч байна  хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Сүхбаатарын талбайн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах зардлыг эрүүл мэнд, боловсролын салбарт  зарцуулж болохгүй юу?

 

-Яам, тамгын газрууд ажиллаж байгаа. Тухай тухай яамны ажил. Өөрсдөөсөө шалтгаалах бүхий л асуудлаа авч ажиллаж байна. Яамны ажилд бид хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. Газар чөлөөлөх,  эмнэлэг, сургууль барьж байгуулах талаар бүхий л боломжийг нь бүрдүүлж хамтран  ажиллаж байна.

 

- Иргэн Т.Ганболд өөрийн зүгээс санхүүжилт гаргаж талбайн тохижилтыг хийж гүйцэтгэх  мэдээлэл  сошиалаар явж байна. Энэ талаар?

 

-Албан ёсоор санал, бичиг ирээгүй байна. Бид хамтарч ажиллахад бэлэн байна.  Талархалтай хүлээн авч байна.  Цаашид  хуулийн хүрээнд   санал солилцоход бэлэн байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд олон санал гарган ажиллана гэдэгт найдаж байна.

 

-Чингис зочид буудлын хойд талын талбайг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлаа эхэлнэ гэсэн.  Энэ асуудал юу болж байна вэ?

-Төлөвлөгөөнд орчихсон ажиллаж байна. Энэ асуудлаа шийдвэрлэж ажиллана.

Г. Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Цэцэрлэгт хүрээлэнг иж бүрэн тохижуулах ажил зөвөө маш сайхан цэцэрлэгт хүрээлэн манай хотод хэрэгтэй,харин Бат-үүлийн арслантай гүүрний усан хөшиг гэсэн дампуу ажил шиг болохвий хийсниий дараа үзье.дэмжиж байна.
2020-04-07
иргэн:
Амарсайхан даргаа цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажлаа эрчимжүүлэх ёстой,ажил хийхээр ингэж саатуулдаг хүний шаарнууд олон байгаа тэднийг битгий тоо,дэлхийн жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн барих асуудал маш зөвөө,цар тахлыг дарах итгэл найдвар манай эрүүл мэндийн салбарын цагаан нөмрөгт баатруудад бүрэн байгаа,Газрынх нь төлөө үхэж далд орогсод ингэж байгаа тэд үхвэл үнэгээ.
2020-04-07
zochin:
Амарсайхан дарга сонгуулийн өмнө ард түмний дургүйг хүргэж цэцэрлэгт хүрээлэнг эвдэхээ больсон дээр байхоо. Харин нийслэлийн өмчийн шинээр гэр хороололд цэцэрлэгт хүрээлэн барьсан нь арай дээр
2020-04-07
Зочин:
Хотын дарга энэ цэцэрлэгээс савараа тат
2020-04-07
Gazriin hulgai:
Buteen baiguulalt hiih sanaa zuv. Gehdee yagaad zaaval hotiin tuviin talbai ruu shunaad bna???
2020-04-07
Зочин:
Та нар муу сайн луйварчид ард түмнийг тэнэг гэж бүү басамжил. Бидний мөнгийг угааж идэх гэж байгаа нь тодорхой. Тэр хөдөө очиж оргилуураа хувийн мөнгөөрөө барьцгаа. Одоо ийм балай юм хийдэг цаг нь биш. Хогийн оркууд
2020-04-06
Эсэргүүцээд байгаа хүмүүс нь сахал Эрдэнэбилгийн хүмүүс. Бусдын тархийг угааж турхирч байгааг мэдвэл зохино. Засаг солигдвол энэ газраа буцааж шүүхдэх болно. Ийм учраас л Нийслэл хөрөнгө оруулалт хийж, тохижуулж баттай өөрийн болгож авах гэж байгаа гэж ойлго.
2020-04-06
Зочин:
Та нар муу сайн луйварчид ард түмнийг тэнэг гэж бүү басамжил. Бидний мөнгийг угааж идэх гэж байгаа нь тодорхой. Тэр хөдөө очиж оргилуураа хувийн мөнгөөрөө барьцгаа. Одоо ийм балай юм хийдэг цаг нь биш. Хогийн оркууд
Myanguujin:
Hamar bol shaaltuuur gar ter Dorligjav yaaasan hehe
2020-04-06
zochin:
Hamar hudlaa gar
2020-04-06
эмнэлэгт өгөх хэрэгтэй
2020-04-06
ganbold alban yosoor sanal tavaichee hudlaa poprood
2020-04-06
Зочин:
Хотын даргаа энэ хүнд үед сонин хачин юм хийх гэж хөрөнгө зарахаасаа наана бэлэн баригдаж байгаа Яармагийн хотын захиргааны барилгаа ажилд оруулж түгжрээгээ багасагх талаар бодоочээ. Төрийн ордныхоо дэргэд зугаалгын чанартай юм барих нь хир зохимжтой юм. Түгжрээ чихсэнэ шүү дээ....
2020-04-06