Монголчуудын ялалтад оруулсан хувь нэмэр үнэлшгүй их
2020-05-09

 

Дараа жил ОХУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэнэ. 1921 оны 11 дүгээр сарын 5-нд манай улсуудын хооронд найрамдалт харилцаа тогтоох тухай тунхаглалыг үзэглэсэн билээ.

 

Эдгээр өдрүүдээс эхлэн хоёр орон идэвхитэй, үр шимтэй хамтын ажиллагааг хэлэүүлсэн юм. Хэдийгээр Залуу Зөвлөлт улс иргэний дайн, өлсгөлөн, сүйрлийн дараах эдийн засгийн хүндхэн байдалтай тулгарч байсан ч Москва Монгол Улс руу хэрэгцээт мэргэжилтэнгүүдийг, тэр дундаа цэргийн мэргэжилтэн, эрдэмтэд, инженерүүд зэрэг хагас нүүдлийн улс дахь бараг тэгээс эхэлж байсан төрийн байгууллага, шинжлэх ухааны төв болон боловсролын систем зэрэг эдийн засгийг бүтээхэд нэн тэргүүний хэрэгцээт мэргэжилтэнгүүдийг илгээх аргаа олж түргэн хугацаанд шинэ Монгол Улсыг байгуулах эхлэлийг тавьсан билээ.

 

1920-30 онууудад Монголын аж үйлдвэрүүдэд ажиллах зөвлөлтийн зөвшилцөл сайн дурын зөвлөлтийн мэргэжилтнүүдийг татаж чадсан байдаг. Зөвлөлтийн ажилчид Монголын ихэнх үйлдвэрүүдэд ажиллаж үйлдвэрийн газрууд байгуулж, дэд бүтцийг хөгжүүлж байсан юм.

 

Монгол Улс ч зүгээр хараад суусангүй, өөрийн хувьд, тухайлбал 20-ид оны Халимагийн өлсгөлөнгийн үеэр алс нутаг дахь ах дүү нартаа хүнсний бүтээгдэхүүнээр тусалж байлаа. Гэхдээ энэ жижигхэн улс Аугаа эх орны дайны үеэр жинхэнэ өөрийнхөө том сэтгэлийг гаргаж чадсан юм.

 

Дайны эхний өдөр буюу 1941 оны 6 дугаар сарын 22-нд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид, БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөл хамтран яаралтай хуралдаж, 1936 онд байгуулсан “БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд харилцан туслалцах тухай протокол”-оор хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, дайныг ялалтаар дуусгахад нь ЗХУ-д бүхий л нөөц бололцоогоо ашиглан туслахаа мэдэгджээ. Энэ нь Монгол Улс фашизмын эсрэг эвсэлд оролцохоо дэлхий даяар хамгийн түрүүнд албан ёсоор зарласан улс мөн гэдгийг нотолж байна.

 

“Улс орон даяар цуврал жагсаал цуглаан өрнөж байлаа. Монголчууд Аугаа эх орны дайныг өөрийн хэмээн хүлээн авч байсан бөгөөд тэдний ялалтад оруулсан хувь нэмэр үнэлшгүй их юм”.

 

1941 оны Хсард Улаан армид зориулсан анхны бэлгийн цувааг илгээсэн бөгөөд түүнд 15 000 цэргийг иж бүрэн хангах хэмжээний өвлийн хувцас, мөн 1,8 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний 3000 хувийн бэлэг байв. Мөн ЗХУ-ын Төв банк 587 мянган төгрөгийг бэлнээр зардалд зориулан хүлээн авчээ.

 

Дайны эхний гурван жилд ах дүү улсаас байлдаж буй хөршдөө найман удаагийн тусламжийн цуваа илгээсэн байдаг. Хэрэв Монголын тусламжийн хэмжээ дамжааг дараах баримтуудаар илэрхийлж болоно. Тухайлбал, 1942 оны 11 дүгээр сард илгээсэн тусламжийн цуваанд:

 

цэрэг нэхий дээл -30 115 ш;

бээлий -30 500 хос;

нэхий бээлий -31 257 хос;

нэхий хантааз -31 090 ш;

цэрэг бүс -33 300 ш;

ноосон цамц-2 290ш;

нэхий хөнжил -2 011 ш;

жимсний чанамал -12 954 кг;

зээрийн гулдмал -26 758 ш;

мах -316 000 кг;

хувийн бэлэг - 22 176 ш;

хиам -84 800 кг;

цөцгийн тос -92 000 кг тус тус байлаа.

 

Улаан армид ашиглаж байсан 5 морь тутмын нэг монгол адуу /517,5 мянга/ байсан нь хүн бүгдэд илэрхий.

 

Монголоос агт морь нийлүүлэх явдал бүр дайны эхнээс эхэлсэн бөгөөд 1942 оны 3 дугаар сард монголчууд фронтын хэрэгцээнд агт морь нийлүүлэх цогц арга эхлүүлсэн юм. Монголын малчин ардууд дайны жилүүдэд фронтод нийтдээ 485,000 морь худалдаж, 32,538 шилдэг хүлгээ бэлэглэжээ.Ийм маягаар ойролцоогоор 517,5 мянган агт Аугаа их орны дайны фронтод тулалдаж, шандаст монгол морьд дайны хүнд хүчрийг үүрсэн талаар Зөвлөлтийн генерал И.А.Плиев дурсан ярихдаа “тэсвэртэй монгол морьд Зөвлөлтийн танкуудтай хамт Берлин хүрсэн” гэсэн байдаг.

 

Монголчуудын цуглуулсан хандиваар 32 ширхэг Т-34 мөн 21 ширхэг Т-70 танкууд үйлдвэрлэгджээ.  Монгол танк бүр :​ «Их хурал», «БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс», «МАХН-ын ТХ-оос», «Сүхбаатар», «Маршал Чойбалсан», «Хатанбаатар Магсаржав», «Монголын чекист», «Монгол ард», «БНМАУ-ын сэхээтнүүдээс», «БНМАУ дахь зөвлөлт иргэдээс»,​ «Бага хурлаас" гэх мэт нэртэй байлаа.

 

Байлдаж буй Зөвлөлтийн дайчдад монголчуудаас бэлэглэсэн өөр нэгэн төрлийн байлдааны техник бол Ла-5” загварын 12 нисэх онгоцноос бүрдсэн “Монгол ард” эскадрилийн нисэх онгоцууд юм. Эдгээрийн нэг онгоцоор ЗХУ-ын Баатар сөнөөгч нисэгч, ахмад А. Майоров тулалдаж явсан байдаг.

 

Монгол Улсын иргэдийн хандив мөнгөөр цугласан эд зүйлс өөрийнхөө хэмжээгээр ленд-лизтэй дүйж байлаа. Тэр бүү хэл 1944 оны өвөл БНМАУ-д өлсгөлөн эхэлсэн байдаг.Харин дайны дараа ЗХУ-д өөрийн сайн хөршдөө туслах цаг, ээлж нь ирлээ.

 

1950 оны төгсгөлөөс зөвлөлтийн оролцоо БНМАУ-д өргөжсөн юм. Архивын баримтаар 1961 онд Монгол дахь зөвлөлтийн мэргэжилтэн 990 хүн байсан бол жилийн дараа 2624 болж, дахин нэг жилийн дараа 3770 болсон байдаг.

 

Мэргэжилтнүүдийн үндсэн хэсэг хөдөө аж ахуйд малын эмч, зоотехник болон агрономчоор ажиллаж байлаа. Бусад нь эрчим хүч, төмөр зам, нүүрсний уурхай, мод боловсруулах үйлдвэр, хүнсний үйлдвэрлэл болон эдийн засгийн бусад хэсэгт ажиллаж байлаа. Бүгд Монголын хүн амыг олон муу ёрын юмнаас салгасан зөвлөлтийн эмч нарын десантыг мэднэ. Мөн хөрш оронд геолог хайгуул, шинжлэх ухааны хүрээлнгүүд, яамдууд болон сургуулиудад басхүү хүчирхэг десант буусан.

 

Мөн 1960-89 онуудад  (үнэндээ өмнө нь ч) тус улсад түүх соёлын хүчирхэг хамтарсан экспедиц ажиллаж байлаа. ЗХУ болон БНМАУ-ын археологчид сууршил, булш бунхан, хадны бичээс, эртний бичээс, чулуун баримлууд зэрэг түүхийн өмнөх үеүдэд болон Хүн гүрэн, Их Монгол улсын үеийн олон мянган түүхэн дурсгалыг бүртгэлжүүлсэн байдаг.

 

Монгол дахь зөвлөлтийн мэргэжилтнүүд ЗХУ-ын үүсэн бий болсон үеэс эхлэн 1990 оны өөрчлөлтийн үе хүртэл шинэчлэлийн олонх төслийн зохиогч нар байсан юм. Энэ орноос гарахдаа, тэд ардаа аж үйлдвэрүүд, зам, шинжлэх ухааны төвүүд, сургуулиуд, эмнэлэг, хөгжиж буй дэд бүтэц үлдээсэн бөгөөд нутгийн оршин суугчдад сайн харилцаа холбооны сайхан дурсамж үлдээсэн хэмээн найдаж байна.

 

Удахгүй бяцхан Монголын том туслалцаа үзүүлсэн их Ялалтын 75 жилийн ой болно. ЯНз бүрийн баримтаар фронтод 500 гаруй Монгол Улсын иргэн байлдаж явсан байдаг. Ойн өмнөхөн ах дүү Монгол Улс болон Халимагийн БНУ-ын хооронд дайны баатруудын зурагтай зурагт хуудас солилцох маш сонирхолтой санаа төрөн гарсан юм.

 

Уланбаатарын оршин суугчид өөрийнхөө гудмуудад фронтчин-халимагуудын зургийг харах бол Элистэй хотынхон Монголын ахмад дайчдынхыг харах болно.

 

Бас нэгэн сонирхолтой санаа болох Монголын ялалтад оруулсан хувь нэмрийн талаарх Оросын баримтат кино титэмт вирусийн халдвараас болоод амьдралд хэрэгжиж чадсангүй. Уг нь зураг авалтын бэлтгэл Монголд хүртэл бүрэн хэмжээгээр хийгдэж байсан юмсан. Харамсалтай нь бүхний мэдэх байдал төлөвлөгөөг өөрчлөхөд хүргэлээ. Түр хугацаагаар байх хэмээн найдаж байна. Монгол Улс маань агуу дайнд өөрийнхөө оруулсан асар их хувь нэмрийг үнэлүүлэх гэж онцгойрч томордоггүй билээ.

 

Мөн харамсалтай нь орчин үеийн ертөнцөд өөрийнхөө улс төрийн зорилгоор түүхийг мушгин гуйвуулах нь олонхийнх нь хувьд гарын дор нь байна. Харин Орос улс болон Монгол Улс нь бодит түүхийн шинжлэх ухаанд үнэнч тууштай ханддагийг хэлэхэд үнэхээр таатай байна. Хоёр улс хоёул олон мянганы түүхийн уг сурвалжтай учир бидэнд түүхийн баримтуудыг өөрсөддөө тохируулж өөрчлөх ямар ч шаардлага алга.

Георгий Бушуев

Shuud.mn
Сонин хачин
ГАЙХАЛТАЙ
2020-05-09