Сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Трамп болон түүний захиргааны төлөөлөгчид 2019 оны сүүлээр Ухань хотод гарсан шинэ төрлийн коронавирусийн тахлын талаарх мэдээллийг нуун дарагдуулсан гэж БНХАУ-ыг удаа дараа буруутгах болсон. Түүнчлэн Хятадаас олон тэрбум ам.долларын нөхөн төлбөр шаардаж болзошгүй талаар ч мэдэгдэж байлаа.
Ийнхүү коронавирусийн тархалтад Бээжинг буруутгаж байгаа нь "АНУ-ын зүгээс БНХАУ-ыг шинэ хүйтэн дайнд түлхэж байгаа хэрэг" хэмээн Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгджээ.
"Харамсалтай нь, өнөөдөр шинэ төрлийн коронавирусийн хажуугаар АНУ-аас тархаж буй улс төрийн вирус гарч ирлээ. Энэ улс төрийн вирус нь Хятад руу дайрах, Хятадыг харлуулахын тулд бүхий л боломжийг ашиглаж байна. Карим улс төрчид баримтыг үл хайхран, хуурамч мэдээлэл гаргаж, үгсэн хуйвалдааны онол ярихаа зогсоохгүй байгаа юм" хэмээн Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгджээ.
Энд дуулгахад, сүүлийн хоёр жилийн хугацаанд дээрх хоёр орон худалдааны дайн өрнүүлж энэ нь дэлхийн эдийн засагт ихээхэн нөлөөлсөн. Улмаар цар тахал дэгдсэнээр АНУ БНХАУ-д дайсагнасан байдлаар хандах нь улам бүр нэмэгдсэн гэж ажиглагчид үзэж байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |