
Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга асан Н.Болормааг “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой гэх үндэслэлээр Улсын мөрдөн байцаах газар шалгаж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр 2000 онд НИТХТ-ийн 188 дугаар тогтоолоор “Өргөө” зочид буудлыг албан ёсоор татан буулгаж, ”Хар дун” компанид 75 хувийг нь нийслэлийн өмчид 25 хувийг нь өгч хамтарсан компани байгуулсан ажээ.
Хамгийн ноцтой нь нийслэлийн өмчит оролцоог тогтоохдоо зах зээлийн үнэлгээгээр үнэлсэн 468 сая төгрөгийг 25 хувь, “Хар дун” компаниас ирүүлсэн төслийн дүн болох 1.8 тэрбум төгрөгийг 75 хувь нь гэж үзэн улмаар аж ахуйн нэгжүүдийн дунд төсөл, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд байгуулсанд Н.Болормааг буруутгаж байгаа гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ