ДЭМБ, Монгол Улсын сайн туршлагаар богино хэмжээний баримтат кино бүтээжээ

img

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 71 дүгээр чуулган виртуаль хэлбэрээр хуралдаж эхэллээ. Чуулганд Эрүүл мэндийн сайд Др. Т.Мөнхсайхан болон Эрүүл мэндийн яамны холбогдох ажилтнууд оролцож байна.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др. Тедрос Гебрейусус уламжлал ёсоор чуулганы нээлтэд цахим мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ Номхон далайн баруун бүсэд КОВИД-19 халдварын өвчлөл, эндэгдлийн тохиолдол хамгийн цөөн бүртгэгдсэн болохыг тэмдэглэж, цаашид сонор сэрэмжээ улам өндөрсгөж ажиллахыг уриалав.

 

Ерөнхий захирлын мэндчилгээний дараа Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай бүсийн хэмжээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хүрсэн үр дүн болон КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Бүсийн захирал тайландаа халдварын тархалтыг хязгаарлах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлсэн зарим улс орнуудыг онцлов. Тухайлбал, Монгол Улс, Бүгд Найрамдах Лаос Ард Улс, Микронезийн Холбооны Улс зэрэг улс орны сайн туршлагаас хуваалцсан богино хэмжээний баримтат киног үзүүлж, цар тахлын тэргүүн шугаманд цуцалтгүй ажиллаж байгаа олон улсын эрүүл мэндийн болон бусад олон салбарын ажилтнуудад талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв.

 

Монгол Улсын Засгийн газрын хувьд олон салбарын оролцоотой шуурхай хариу арга хэмжээний багийг идэвхижүүлж, эрт хариу арга хэмжээ авч, хугацаа хожин бэлэн байдлаа бэхжүүлж ажиллаж байгааг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс бэлтгэсэн богино хэмжээний баримтат кинонд буулгасан байна.

 

“Ковид-19” цар тахал улс орнуудын эрүүл мэнд болон гамшгийн удирдлагын тогтолцооны бэлэн байдлыг сорьсон хамгийн том сорилт болж байгааг Др. Касай тайландаа онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр өнгөрсөн 9 сарын хугацаанд Бүсийн оффисын зүгээс халдвараас сэргийлэх, хянах, хариу арга хэмжээ авахад зориулж нийт 7 сая гаруй мэс заслын амны хаалт, 1 сая гаруй нарийн шүүлтүүр бүхий амны хаалт, 370.000 гаруй оношлуур зэрэг бодит дэмжлэгийг үзүүлсэн талаар мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tuya:
manai mongold unaj tusan galin shugam boltol tsar taxal xaana bn be Xilee nee bi gerte xarij vr xvvxedee xarmaar bn sh dee undur vnete tize diilexgvi bn
2020-10-11