Л.Оюун-Эрдэнэ: Мэдээллийн технологи бол дэлхийд гарах гарц

img

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-20” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болов. Энэ удаагийн үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зохион байгуулж байгаа юм.


Нээлтийн ёслолд ЗГХЭГ-ын дарга Л.ОюунЭрдэнэ оролцож Засгийн газраас энэ салбарт онцгой анхаарал хандуулж, иргэдэд хүргэдэг төрийн бүх үйлчилгээг цахимжуулахаас эхлээд цахим үндэстэн болох томоохон ажлуудыг эхлүүлээд байгааг танилцуулсан юм.

 


Тэрбээр, "Мэдээллийн технологи бол дэлхийд гарах гарц. Нүүрсээс хамааралтай байсан Монгол улс ирэх 30 жилд тэргүүлэх салбаруудаа тодорхойлсон. Үүний нэг нь мэдээллийн технологийн салбар. Төрийн үйлчилгэээг цахимжуулах "Е MONGOLIA" системийг ЗГ-аас хэдхэн хоногийн өмнө иргэддээ хүргэсэн. Монгол Улс залуучуудын орон учраас технологи бол Монголын хөгжлийн ирээдүй юм. Засгийн газрын дэвшүүлсэн зорилтын хүрээнд ойрын жилүүдэд гэрлэлт батлуулах, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаас бусад бүх үйлчилгээг нэг цонхоор иргэдийн гар утсанд аваачна. Үүнд IT, мэдээллийн технологийн салбарынхан асар их үүрэгтэй ажиллана. Тиймээс ЗГ-тай нягт хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ.


"ICT EXPO 20" үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулж байна.


“ICT-Expo-20” үзэсгэлэнгээс гадна мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийг хэлэлцэх форумыг 10-р сарын 07-нд амжилттай зохион байгуулсан юм. Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ictexpo.mn цахим хуудсаар авах боломжтой.

Эх сурвалж: Zasag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Харин тийм. Жинс өмсчихөөд ёслолын арга хэмжээнд орохдоо ичдэггүй юм уу? Ер нь уг хүний боловсролын хэмжээ л дээ.
2020-10-11
зочин:
Хүнд, хөнгөн аж үйлдвэрүүд байгуулж улс орон хөгждөг болохоос биш, компьютер, гар утас хэрэглээд улс орон хөгждөггүй гэдгийг манай боривных нь баас арилаагүй, амных нь салай арилаагүй Оюун-Эрдэнэ мэтийн америк донтой залуучууд огт мэддэггүй бололтой юм.
2020-10-10
зочин:
ер нь улс хөгжих хэрэгтэй бол дэлхийтэй хөл зэрэгцэн алхах хэрэгтэй бол цахим хэрэглээ технологийн дэвшлийг авчирах нь зайлшгүй юм сүржигнэлгүй хийж сурмаар байна бүх зүйлийг үзэл суртал руу явуулчих гээд тэгээд хаячихав эхлээд л сулраад орхидог шүү болвол оюунэрдэнэ өөр дээрээ хаяглачих гээд буруу тийшээ явчих гээд хэцүү зуршилтай болчихож
2020-10-10
Л.Оюун-Эрдэнэ Төр төлөөлж байгаа юм бол дипломат хувцаслаж болоогүй юм байх даа! Муу сайн ч Төр байгаа цагт Хүндлэл байх ёстой!!!!
2020-10-09
Харин тийм. Жинс өмсчихөөд ёслолын арга хэмжээнд орохдоо ичдэггүй юм уу? Ер нь уг хүний боловсролын хэмжээ л дээ.