ЭМЯ: Нэг хүн эдгэрч, хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.13/ хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 307 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 234 мянган хүн эдгэрчээ.
Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 707 сорьцод шинжилгээ хийхэд 2 хүнд коронавирус илэрчээ. Харин 1 хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжлээ.
Эх сурвалж: ЭМЯ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ