Ойрын өдрүүдэд дулаарна

2020 оны 10 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын төлөв нь ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар өдөртөө дулаарах төлөвтэй байна гэж Цар уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Хур тунадас: 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зарим газраар, 15-нд зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 15-17-нд зарим газраар түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүн байна. Хангайн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 15-наас нийт нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Туул, Тэрэлж голын сав газраар 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан байх төлөвтэй.
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ