ВИДЕО: Гадаад паспортыг E-Mongolia системээр захиалж болно
2020-10-21

 

Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан мэдээлэл хийлээ. E-Mongolia систем 10 дугаар  сарын нэгэнд нээгдсэнээс хойш долоо хоногт дунджаар 10619 иргэн үйлчилгээ авчээ. Давхардсан тоогоор 152,175 иргэн нэвтэрсэн. Үүнээс 127457 иргэн үйлчилгээ авлаа. Иргэний үнэмлэхийн дахин захиалга, бүх төрлийн лавлагаа, тодорхойлолтууд  E-Mongolia системд багтсан. Энэ сарын 20-ны өдөр “1111” төвтэй E-Mongolia системийг холбосон байна.  Ингэснээр төрийн  байгууллагатай холбоотой санал хүсэлт өгөх боломжтой аж.

 

E-Mongolia-д холбогдох санал хүсэлтийг хүлээн авч, өдөр бүр сайжруулалт хийгдэж буй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан:

 

-Засгийн газрын 2020-2024 үйл ажиллагааны хөтөлбөрт “Цахим Монгол” уялдсан. Үүнтэй Улсын бүртгэлийн газар уялдаж E-Mongolia системээр уялдлаа. Манай төсөл хэрэгжээд удаагүй байгаа. Аливаа төсөл өөрийн гэсэн онцлогтой. Ялангуяа мэдээлэл технологийн төсөлд давуу онцлог шингэдэг. Бүтээн байгуулалт барилга байшингийн төслүүд явц нь харагддаг. Хянагддаг, төлөвлөгддөгөөрөө адил ч технологийн төсөл сүүлдэж гараад иргэдэд хурдтай гардаг.  Бид өмнө жилүүдэд ажиллаж эхлэхэд хэд хэдэн бодлогын даалгавар тавьсан. Улсын бүртгэлийн байгууллага бүртгэл.мн гэх сайттай. Үүнд манай цахим үйлчилгээ, лавлагаа багтсан. Уялдаа холбоог хангах нь өнөөдрийн хамгийн чухал асуудал. Байгууллага болгон өөрийн мэдээллийн сантай. Мэдээллийг хадгалдаг, хамгаалдаг, олж аваад түгээн тарааж, нэвтрүүлэх, хэрэглээнд оруулах үе шатуудтай.   Иргэн, хуулийн этгээдэд чиглэсэн үйлчилгээ нь нэг цонхоор гарч нэг дор нэгтгэгдэх нь чухал юм. Улсын бүртгэлийн байгууллага иргэдтэй уулзахдаа зургаан шалгуурын тухай ярьдаг. Эрх зүйн орчин, техник хангамж,  дэд бүтцийн асуудал, программ хангамж, нэгдсэн мэдээллийн сан, цахимжуулалт, байгууллагууд хоорондоо уялдах зэрэг үндсэн шалгуур тавьдаг. Манай улсад уялдаа холбоотой төслүүд амжилттай явж байгаа.

 

Нэг иргэн нэг бүртгэл гэж үндэсний хөтөлбөр бий. Энэ хөтөлбөр E-Mongolia системд цахим Монголтой уялдаж байгаа. Улсын бүртгэл мэдээллийн сан нь Монгол улсын үндэсний ой санамж бүхий суурь сан юм. Үүнд үндэслээд бусад мэдээллийн сан үүсэх ёстой. Энэ зарчмыг E-Mongolia систем бий болголоо. Иргэний давхцахгүй өгөгдлөөр нэвтэрдэг. Хурууны хээ, регистрийн дугаар, гар утас гээд ямар нэгэн байдлаар иргэн танигддаг болсон үед энэ үйлчилгээгээр хангаж байна.

 

Өнөөдрийн байдлаар 26 төлийн үйлчилгээ E-Mongolia системд орлоо. 23 төрлийн лавлагаа гурван төрлийн үйлчилгээ юм. Үйлчилгээн дотроо хамгийн эрэлт хэрэгцээтэй иргэний  үнэмлэхийн дахин захиалга, гадаад паспортыг дахин захиалж байгаа бол E-Mongolia -аар захиалж болно. Ингэснээр Иргэний улсын бүртгэлийн хуульд байдаг харьяалал харгалзахгүй үйлчилгээг нэвтрүүл буй нэг загвар нь цахим үйлчилгээ юм.



Э.Үүрийнцолмон
 

Shuud.mn
Сонин хачин