Эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй 1 нэрийн эм илрүүлж байжээ

“Зах зээлд худалдаалагдаж буй хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд СБД-т үйл ажиллагаа явуулж буй эм хангамжийн байгууллагуудад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар Монгол улсын эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй 1 нэрийн эм илрүүлж байсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас илрүүлжээ. Үүнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга тооцож иргэдийг эрсдэлээс урьдчилан сэргийлсэн аж.
Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ