ЭМЯ: Коронавурисийн халдвараар 33 иргэн эмчлүүлж байна

img

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар эмчлэгдэж 33 иргэн байгаагаас 6-гийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж.

 

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн #хоногийн_мэдээг хүргэж байна. (2020.11.01-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

 

Амралтын өдөр цаг захиалгын 1800-0119 дугаарт 234 дуудлага холбогдож, үүнээс 186 нь эмнэлэгт үзүүлэх цаг захиалжээ. Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. 

 

УГТЭ-ийн амбулаториор 33 хүн үйлчлүүлсний 2 нь хөдөө, орон нутгаас ирж үзүүлсэн байна. Амралтын өдөр яаралтай 42 мэс засал хийгдлээ. Төрөлжсөн төв эмнэлгүүдэд 3412 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 249 нь хөдөө, орон нутгаас, 145 нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

 

Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.

 

Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ҮГ:
Гудамж дүүрэн нус цэр,БӨӨЛЖИС дээр халтираад бна
2020-11-03
ТОРГО:
Сүүлйин үед ковидын халдвартнууд БӨӨН БӨӨНӨӨРӨӨ илэрдэг боллоо. Гэр оронгүй хүмүүсээ ЦЭГЦЛЭЭЧ ээ Эд нар өөрсдөө дархлаа САЙТАЙ, харин вирүс тАРААГЧИД шдээ. Эрчүүд нус шүлсээ, ялангуяа согтуучууд,маш их нус цэрээ хаяж бна,Хүн бүхэн шаардаж, эрх бүхий хүмүүс нь ТОРГОЖ бмаар бна шүү.
2020-11-03
ҮГ:
Гудамж дүүрэн нус цэр,БӨӨЛЖИС дээр халтираад бна