Б.Зүмбэрэллхам: “Толгой”-гоор Монгол хөгжихгүй, төрийн алба чадвартай байснаар хөгжил ирнэ


Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гараад байна.
Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан энэ оны хоёрдугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан. Ерөнхий шалгалтыг энэ сарын 4-ны улс, орон даяар зохион байгуулах бөгөөд шалгалтад оролцохоор 16218 хүн бүртгүүлжээ.
Энэхүү шалгалтыг угтан Төрийн албаны зөвлөлийн гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалтыг өнөөдөр /2020.11.02/ зохион байгууллаа. Уулзалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Зүмбэрэллхам “Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэс тавантолгой” гээд олон уурхай бий. Гэхдээ газрын баялагтай нь ганцхан Монгол Улс биш. “Толгой”-уудаас мөнгө хураагаад Монгол хөгжихгүй. Төрийн алба шударга, чадвартай байснаар хөгжил зөв төлөвлөгдөнө” гэдгийг онцоллоо.
Төрийн захиргааны байгууллагад 19080 хүн ажиллаж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ