ВИДЕО: Иргэд хөнгөлөлттэй эм авахаар дугаарлах шаардлагагүй

ЭМДЕГ-аас хөнгөлөлттэй эмийн цахим жор бичилтийн талаар мэдээлэл хийлээ.
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн
-Өчигдрөөс/2020.11.02/ эхлэн хөнгөлөлттэй эмийг шинэ журмаар олгож эхэлсэн. Цахимд шилжсэнтэй холбоотой зарим хүндрэлүүд үүссэн. Манай байгууллагаас шалтгаалах зөрчил дутагдлаа арилгахын тулд ажиллаж байна.
Эмийн санхүүжилт өмнө жилүүдийнх шиг сарын эхний хоногуудад дуусахгүй. Хэрэгцээ шаардлага үндэслэн төсөвөө тодорхой хэмжээгээр нэмүүлсэн. Эхлээд бичүүлж авахгүй бол санхүүжилт дуусна гэх асуудал байхгүй. Энэ асуудлаас болж өчигдөр ачаалал үүслээ. Иргэн та эм нь дуусаагүй бол заавал сарын эхэнд дугаарлах шаардлагагүй. Цаашид гарч байгаа бүх алдаа дутагдал засна.
ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний газрын дарга Х.Сувд-Эрдэнэ:
-ЭМД-ын байгууллагаас шинэчилсэн эмийн жагсаалт дээр жор бичих эмч нарыг A,B,C,D гэж ялгаж ангилсан. Учир нь ЭМЯ-наас баталж гаргадаг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт гэж байдаг. Уг жагсаалтад анхан шатны эмч нар, хоёр, гуравдугаар шатлалын эмч нар энэ эмийг бичнэ гэж заасан байдаг. Энэ ангилалын дагуу оруулсан. Гэхдээ өрхийн эрүүл мэндийн төвд даралтны эм зэрэг зайлшгүй шаардлагатай дээр байдаггүй. Тиймээс чирэгдэл үүсгэхгүйн тулд өрх дээр бичих боломжтой болгосон.
Өмнө хэлснээр ЭМД-ын тухай хуульд шинэ заалт орсон. Тухайн өвчнийг олон улсын эмнэлзүйн удирдамжийн дагуу эмчилсэн эсэх, чанартай тусламж үйлчилгээ үзүүлснээр зэргийг даатгалын байгууллага шалгаж санхүүжилт олгодог заалт нэмэгдсэн. Тиймээс хөнгөлөлттэй эмийн жагсаалтдад A,B,C,D ангилалыг оруулж өгсөн.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ