Хамгийн сайн бэлдсэн хүн шалгалтад өндөр оноо авч байна

img

 

 

Төрийн жинхэнэ алба хаах сонирхолтой иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх зорилго бүхий төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ өдрүүдэд орон даяар зохион байгуулж байна.

 

Шалгалтын үйл ажиллагааг нээж Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг хэлсэн үгэндээ “2020 оны төрийн албаны ерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг илүү шинэлэг байдлаар технологийн дэвшилд тулгуурлан хангалаа. Шалгалтын сорилыг баяжуулах, боловсронгуй болгох ажлыг тасралтгүй хийж, эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтэд тулгуурлан сайжруулах, программ хангамж, техникийн нөхцөлийг шинэчлэх өргөн хүрээтэй ажлыг гүйцэтгэсэн. Мэдээллийн технологийн орчин үеийн боломжуудыг бүртгэх, шалгалт авах, дүгнэх бүхий л шатанд ашиглаж, эдгээр процесс хүний аливаа оролцоо, хөндлөнгийн нөлөөнөөс 100 хувь хамааралгүй болсныг баттай хэлж болно. Олон улсын хэмжээнд түгээмэл ашиглагддаг ном, сэтгүүлийн платформ yumpu.com дээр шалгалтын сорилыг цахим хэлбэрээр гаргасны зэрэгцээ тухайлсан сэдвүүдээр тус бүр 25 сорилыг өдөр тутам онлайнаар хүргэж, шалгалтад бэлтгэгчдийн зүгээс мэдлэг, чадвараа цахим орчинд сорих боломжийг бүрдүүлэн ажиллалаа. нийгмийн олон талын оролцоо, иргэдийн идэвх, чармайлтад тулгуурласан төрийн албаны шалгалтын бэлтгэл ажил төрийн албаны шинэтгэлийн нэгэн чухал үйл явдалд тооцогдоно гэдэгт итгэлтэй байна. Шалгалтад оролцогч Та бүхэн төрийн жинхэнэ албаны нөөцийн босгыг давах хүлээлттэй байгаа бол шалгалтад аль болох олон хүн тэнцэж төрийн жинхэнэ албаны нөөцийн сан баяжаасай гэж бид мөн хүсэж байна” гэлээ.

 

Төрийн албаны ерөнхий шалгалт өгч буй иргэдийн шалгалтын амжилт, үр дүнгийн зарим үзүүлэлтийг хүргэж байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hgbfd pok:
МИНИЙ ОЙЛГОЛТЫГ УНШААРАЙ Намайг Номинчулууны Сэндэнсүрэн Резиденс гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би онлайнаар явж байгаад JOSE Luis-ийн зээл дээр хэвлэгдсэн бөгөөд зээлийн компани нь олон нийтэд маш бага хүүтэй зээл өгдөг гэж бичсэн байсан. Тиймээс би түүний имэйлээр joseluisloans@gmail.com хаягаар компанитай холбогдсон Би 25000 долларын зээл авахаар 2 жилийн хугацаатай өргөдөл гаргасан. Компани надад хариу бичиж, компанийнхаа уншсан бүх нөхцлийг надад илгээсэн бөгөөд би тэдэнтэй тохиролцсон. Миний зээлийн өргөдлийг хүлээн авсны дараа би банкнаасаа 25000 доллар рупи руу хөрвүүлэгч болсон тухай мэдэгдэл хүлээн авсны дараа би титмийн дэгдэлт эхлэхээс өмнө 12-р сарын 18-нд зээлээ төлж дууссан. Тиймээс энэ завшааныг ашиглан интернетээс найдвартай хувийн зээлдүүлэгч хайж байгаа бүх хүмүүст и-мэйлээр jose luis зээлд хамрагдахыг хүссэн мессежийг илгээнэ үү. (Joseluisloans@gmail.com)
2020-11-07