Даваа гарагт түгжрэл эрс нэмэгддэг шалтгаан: Шинэ эрч хүч, урам зориг


Ажил амьдрал “буцалсан” ахин нэг шинэ долоо эхэллээ. Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагаас илүүтэй Даваа гарагт түгжрэл эрс нэмэгдсэн мэт бодол ажлаасаа хоцорч яваа хэн бүхний толгойд буудаг нь лавтай. Аливаа асуудал учир, шалтгаантай. Тэгвэл даваа гарагт бөглөрөл, түгжрэлээс болж бөөн бөөнөөрөө ажлаасаа хоцордогт шалтгаан юу байдаг бол? Үүнд хариулт хайлаа.
Автобусанд хажууд зогссон, хоцорч буйдаа халагласаар явсан эгч цагдаа нарыг буруутгаж байна. “Тэд л дарга нарыг явуулах гэж гэрлэн дохион дээр жирийн иргэдээ таг гацаадаг. Тэгэээд ч энэ автобусны жолооч нар цагаараа явдаггүй” гэж хүн хүн рүү үсчиж олон талт хариулт хэлэв Харин манай ажлынхан бүгд шинэ эрч хүч, шинэ урам зоригтойгоор “ураад өгье” гээд гардаг. Үүнээс л шалтгаалдаг байх гэж хариулж байна. Дарга тэндээс “Даваа гарагт бусад өдрөөс илүү олон машин дугаарын хязгаарлалтгүй байж ч болно” гэх асуулт дайсан хариулт хэллээ.
Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсээс даваа гарагийн түгжрэлийн шалтгааныг тодруулбал:
-Энэ гарагт түгжрэл эрс нэмэгддэг нь үнэн. Гэхдээ үүнд дугаарын хязгаарлалт нөлөөлөхгүй. Учир нь ажлын таван өдөрт дугаарын хязгаарлалт ижил үйлчилдэг. Нийслэлийн хэмжээнд дунджаар 500-550 мянган автомашинд дугаарын хязгаарлалт үйлчилдэг. Харин өдөрт 100-110 мянга автомашин дугаарын хязгаарлалтад хамрагдаж, хөдөлгөөнд оролцдоггүй. Тэгэхээр даваа гарагт их машин, мягмар гарагт бага автомашин хөдөлгөөнд оролцох боломжгүй. Бүх өдөрт дугаарын хязгаарлалт ижил тэгш үйлчилдэг.
Яагаад даваа гарагт түгжрэл эрс нэмэгддэг вэ гэхээр шинэ долоо хоногт хүмүүс эрч хүчтэйгээр ажлаа эхэлдэг. Мөн амралтын горимоосоо салж чадаагүй байдаг учраас цаг төлөвлөлтөө буруу хийдэг. Мягмар, лхагва гарагаас ажлын горимдоо жигдэрч, цагаа зөв төлөвлөж эхэлдэг учраас түгжрэл арай багасдаг. Гэтэл баасан гарагт буцаад түгжрэл нэмэгддэг. Учир нь ажлын сүүлийн өдөр гээд амжуулах ажлаас эхлээд нийтийн хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг” гэв.
Даваа гарагийн түгжрэлийг нарийвчлан судалсан статистик байхгүй ч алба хаагчдын зүгээс шалтгааныг ингэж тайлбарлав. Иймд зөвхөн даваа гарагт шинэ эрч хүч, урам зоригоор сэлбэгдэлгүй гараг бүрт хүчтэй, цог, золбоотой ажлаа эхэлж, цагаа зөв төлөвлөж, түгжрэл дунд хий бухимдахгүй байхыг уриалж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ