Д.Нямхүү: Халдвар илэрсэн сувилагчтай нэг баг болж ажилласан эмч, сувилагчаас коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.09/ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-Сүүлийн гурван өдөрт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1816 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 12 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 5 хүний давтан буюу 31,39,48, настай эрэгтэй, 38,48 настай эмэгтэй хүн байгаа. аравдугаар сарын 20-нд БНЭУ-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 29 настай, эрэгтэй хүний давтан, энэ сарын 07-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн машины жолооч буюу 59, 48 настай, ОХУ-ын иргэн байна. Тухайн жолоочийн хүсэлтээр мөн ОХУ-ын албаны хүмүүстэй харилцан тохиролцсоны дүнд ОХУ-руу буцаасан. Арваннэгдүгээр сарын 08-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн машины хоёр жолооч буюу 56 настай Беларусь улсын иргэн, 52 настай эрэгтэй, манай улсын иргэн байгаа. аравдугаар сарын 17,18-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн машины гурван жолоочийн давтан, 30,31,33 настай манай улсын иргэд байна.
Хиагт, Алтанбулагийн ОХУ-ын тал анхаарал татаж байна. Учир нь тухайн газарт ямар ч хяналт хийгдэхгүй байгаа. Энэ нь эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байна. Мөн монгол жолоочид Улаан-Үдэд олон газраар явж бараагаа цуглуулдаг юм байдал эрсдэл үүсгэж байгаа.
Халдвар илэрсэн сувилагчтай нэг баг болж ажилласан таван эмч, сувилагч нарыг тусгаарлан хянаж байна. Эхний хяналтьн шинжилгээгээр коронавирус илрээгүй. Цаашид үргэлжлүүлэн хянана.
Сайн мэдээ дөрвөн хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Тухайн иргэд нь 36,42 настай эрэгтэй, ОХУ-ын хоёр иргэн, мөн аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 25 настай, эрэгтэй, аравдугаар сарын 01-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 19 настай, эрэгтэй, манай улсын иргэн байна.
Манай улсын нийт батлагдсан тохиолдол 368 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 317 байгаа. Нийт эдгэрээд гарсан 317 хүний 5 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 4 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 308 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 49 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 41 хүн хөнгөн, хүндэвтэр 7, хүнд 1 хүн байна. Өнгөрсөн хугацаанд хоёр хүнийг ОХУ-руу буцаасан.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ