Гаднаас ажиллах хүчин оруулж ирж байгаа талаар мэдээлсэн эмэгтэйг баривчилжээ
Үнэний дуу хоолой болсон залуучуудыг барьж, хорьж эхэлсэн талаар мэдээлэл хийлээ.
-Коронавирус цар тахлын улмаас манай улсад хорио цээрийн дэглэм тогтоосон. Гэтэл БНХАУ-ын голомтоос олон хятад ажилчдыг оруулж байна гэсэн мэдээллийг хүргэж, автобусаар орж ирж байгааг нь харуулж олон нийтэд мэдээлсэн н.Одонгоог өчигдөр цагдаагийн байгууллага хойшлуулашгүй үйл ажиллагаа явуулж 13:30 цагийн үед баривчилж авч явсан талаар иргэд мэдээллээ.
Тэд хэлэхдээ, “н.Одонгоогийн хийсэн лайв эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12-т заасан хууль бусаар мөрдөн мөшгөх үйл ажиллагаа явуулсан гэсэн зүйлчлэлээр хэрэг нээсэн байх магадлалтай. Мөн 19.11-т зааснаар төрийн нууцыг задруулсан гэх зүйл ангиар зүйлчилсэн байх магадлалтай. Гэхдээ одоохондоо зүйлчлэн тогтоол, хэрэг бүртгэлийн ажилтай нь танилцаагүй болохоор мэдэхгүй байна. Хэрэв ингэж зүйлчилсэн байвал энэ нь өөрөө хууль бус.
Бид Монгол Улсын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бэхжүүлэх, хангах үүрэгтэй 3,2 сая иргэн байна. Бид үүрэг, хариуцлагатай байдаг. Монгол Улсын иргэн болсноороо бидний үүрэг хариуцлага эхэлдэг. Үүрэг хариуцлагын хүрээнд н.Одонгоо өөрийн ухамсрыг хүндэтгэн үзэж бусдад олон тооны ажилгүй монгол иргэд байхад, хил хаалттай, санхүүгийн байдал бэрхшээлтэй байхад гадаадаас тэр тусмаа коронавирус цар тахлын цар хүрээг бий болгосон БНХАУ-аас ажиллах хүчинг шөнийн цагаар, төрийн тусгай хамгаалалттай оруулж ирж байгаа вэ гэдэг нөхцөл байдлыг дэлгэсэн.
н.Одонгоо гэдэг охиныг 48 цагаас өмнө суллахгүй бол шат дараатай шаардлага хүргүүлнэ” гэв.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ