ЭМЯ: Зургаан хүний шинжилгээнд КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.10/ хүргэж байна.
Өнөөдөр зургаан хүний шинжилгээнд коронавирус илэрч манай улсын нийт батлагдсан тохиолдол 374 болжээ. Үүнээс эдгэрсэн тохиолдол 317 байгаа. Нийт эдгэрээд гарсан 317 хүний 5 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 4 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 308 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 54 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 44 хүн хөнгөн, хүндэвтэр 9, хүнд 1 хүн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ