"Ковид-19" туссан сувилагчийн багийн нэг эмчээс халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр өнөөдөр /202011.10/ зургаан хүний шинжилгээнд коронавирус илэрч манай улсын нийт батлагдсан тохиолдол 374 болсон.
Тодруулбал 2020.10.20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээнд "Ковид-19" халдвар илэрсэн байна. Мөн 2020.10.20-нд Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж тусгаарлагдсан нэг хүнээс халдвар илэрчээ.
Халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан сувилагчаас халдвар илэрч түүний багийн таван хүнийг тусгаарлан хянаж байгаа. Өнөөдрийн шинжилгээгээр тус таван ажилтны нэг 27 настай эмчээс халдвар илэрсэн байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ