ВИДЕО: Хоёр хүний хавьтлыг судалж, нэмж 10 гаруй иргэнийг тусгаарлалаа

img

 

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.11/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-Халдвартай жолоочийн нэгдүгээр  хавьтлын 24 хүний шинжилгээний хариу гарлаа. Шинжилгээгээр хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн хоёр хүний хавьтлыг судалж нэмж 10 гаруй хүнийг тусгаарлалаа. Үргэлжлүүлэн судалж байгаа.  Хүмүүс  тасралтгүй утасдаж, ажилд саад болж байгаа. ЭМЯ-наас тогтмол мэдээлэл хүргэнэ.

 

Шинээр коронавирус илэрсэн хүмүүст ямар нэгэн зовуурь байхгүй. Коронавирусийн халдварын 80 хувь нь хөнгөн байгаа. Мөн нэг хүндэрч байгаа тохиолдол байна. ХӨСҮТ-д нэг хүний биеийн байдал хүнд байгаа. Анхаарч ажиллаж байна. “Энхсаран” сувиллаас 67 хүнийг ХӨСҮТ-рүү шилжүүлсэн.

 

М.Насан

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ