Т.Гантөмөр: Нийслэлийн хэмжээнд хүнсний хангамж тогтвортой байгаа
Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.12/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Улаанбаатар хотын ерөнхий менежер, захирагчийн албаны дарга Т. Гантөмөр нарын албаны хүмүүс оролцов.
Улаанбаатар хотын ерөнхий менежер, захирагчийн албаны дарга Т. Гантөмөр:
-Нийслэлийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа хоол үйлдвэр үйлчилгээний 10 газар байгаа. Үүнээс зөвхөн хүнсний худалдааны том жижиг төв 68 байна. Сонгинохайрхан дүүрэгт 22, Баянзүрх дүүрэгт 17, Хан-Уул дүүрэгт 1, Баянгол дүүрэгт 12, Сүхбаатар дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 7, Налайх дүүрэгт 1, Баганануур дүүрэгт 3 байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хүнсний худалдааны чиглэлийн 3731 газар үйлчилгээ явуулж байна. Согтууруулах ундаагаар үйлчилдэг тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээг түр хугацаанд хаасан. Нийслэлийн хэмжээнд хүнсний хангамж, тогтвортой найдвартай байгаа.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ