А.Амбасэлмаа: Ойрын хавьтлын 73 хүний шинжилгээний хариу гарч дууслаа

img

 

 

ЭМЯ-наас коронавирусийн талаар мэдээлэл хийлээ. 

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-Шинжилгээ тандалт судалгааг хийж ажиллаж байна. Энэ сарын 11-ний өдөр батлагдсан 4 тохиолдлын ойрын хавьтлын 73 хүний шинжилгээнээс 48 хүний шинжилгээг өглөө хийсэн. Үүнээс нэг тохиолдолд коронавирус илэрсэн байсан. Үлдсэн хүмүүсийн шинжилгээг хийж дуусгалаа. Коронавирус илрээгүй. Коронавирус илэрсэн нэг тохиолдлын тандалт судалгааг үргэлжлүүлж 36 тохиолдлыг илрүүлж шинжилгээ тандалтад оруулж байна. Мөн арваннэгдүгээр сарын 11-ний өдөр батлагдсан тохиолдлын хоёрдогч хавьтал 219 хүн, арваннэгдүгээр сарын 12-ны өдөр 99 хүн нийт 318 хүнд шинжилгээ тандалт хийж байна. Одоогийн байдлаар 219 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 

 

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ