Улаанбаатарт 9 хэм дулаан байна

img

 

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2020 оны 11 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хангайн нур­ууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 7-9 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ