Т.Гантөмөр: Хүнсний дэлгүүр 07:00-21:00 цагийн хооронд ажиллана
Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.13/ хийлээ.
Улаанбаатар хотын ерөнхий менежер, захирагчийн албаны дарга Т. Гантөмөр:
-Нийслэлд хүнсний том жижиг 68 зах худалдааны төв ажиллаж байгаа. Үүнээс 48 нь томоохон хэмжээний зах худалдааны төв байгаа. 3761 хүнсний дэлгүүр үйлчилгээ үзүүлж байна. УОК-оос шийдвэр гарахад хүнсний дэлгүүрүүдийг 07:00 -22:00 хүртэл ажиллуулж байсан бол өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн Онцгой комиссын захирамжаар 07.00-21:00 цаг болгосон. Өчигдрийн байдлаар иргэд барааг олноор худалдан авах нь багассан. Хангалт үйлчилгээ сайн байна. Бид шөнийн цагаар хүнсний хангалтуудаа хийж байгаа. Хүрэлцээ нөөцөд санаа зовох зүйлгүй.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ