УОК: Нэг автобусанд зорчих иргэдийн тоог хязгаарлана

img

Улсын онцгой комиссын даргын зөвлөл хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийв. 

 

 

Тэрбээр:

 

-ХӨСҮТ-д "КОВИД-19" халдвараар өвчилсан 92 хүн эмчлэгдэж байгаагаас 12 хүн хүндэвтэр, хоёр хүний бие хүнд байна. Хүсний хомсдол үүсгэхгүй байхад онцгойлон анхаарах чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгсөн. Чиглэлийн дагуу Улаанбаатар хотын махны нөөцийг энгийн үеэс хоёр дахин нэмэгдүүлэн ажиллаж байна. 

 

Дотуур байрны сурагчдын хүнсний хангамжтай холбогдуулан Боловсролын сайдтай хамтран ажиллаж байна. 

 

Эм эмнэлгийн хэрэгсэл, ор зэрэг бүхий л шаардлагыг нэн сайн хангасан. Сөүл-Улаанбаатарын онгоцоор түргэн оношлуур татан авсан. Энэ оношлуур 96 хувийн магадлалтай хариу гаргадаг. Тиймээс

 

Улаанбаатар хотод түргэн оношлуурын 11 цэгийг нээсэн. Энэ цэгээр дамжуулан дам хавьтлын 2000 хүнийг хоёр хоногийн дотор шинжилгээнд хамруулж даваа гарагт бүх шинжилгээний хариуг бэлэн болгоно. Нэг автобусанд зорчих иргэдийн тоог хязгаарлах зарим эмнэлгийн ажилчдыг тусгай автобусаар хүргэж авах үүрэг өгсөн" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOPCHIN:
сул зогсож байгаа сургуулийн автобуснуудыг эмнэлэг гэх мэт зайлшгүй ажиллах байгууллагуудад хуваарилж ажилчдыг зөөлгөх хэрэгтэй
2020-11-14
Нэг автобусанд хэдэн хүн суух вэ?Тэрнийг хэн зохицуулах вэ? УОК-ынхоон
2020-11-14
Pop:
Zasgiin gazar muu baisan Socialaar ajlaa uavuuldag popuudaas bolj tahal tarlaa.
2020-11-14
Zochin:
Ogtsorvol taarna ontsgoi komiss muu ajilsnaas aldsan
2020-11-14
Дэлгүүрийн кассны ойролцоо 2м ээр таслан зогсоох тэмдэгтүүдийг тавих
2020-11-14
Нэг автобусанд явах хүний тоон хязгаарлахаас гадна дэлгүүрт үйлчлүүлэх хүний тоог хязгаарлаж хооронд 2 м-ийн зайтайгаар гадна оочерлуулах
2020-11-14
яаж
2020-11-13