ХӨСҮТ-ийн хоёр ажилтан болон дөрвөн настай хүүхдээс халдвар илэрлээ

img

 

ХӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад өчигдөр /2020.11.13/ 820 хүнд шинжилгээ хийжээ. Үүнээс 817 хүний хариу сөрөг гарч, гурван хүнд коронавирус илэрсэн байна. Тодруулбал ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа хоёр эмч, ажилтнаас халдвар илэрчээ. 

 

Мөн нийслэлд бүртгэгдэж батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 140 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний давтан шинжилгээд коронавирус илэрсэн байна. Халдвар илэрсэн иргэн нь дөрвөн настай хүүхэд аж. 

 

Хоёрдахьч хавьтал 2775 хүнийг илрүүлж 646 хүнд шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарчээ. Тухайн голомтод батлагдсан тохиолдол долоо боллоо. 

 

Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн гурван халдварын ойрын хавьтал 150 хүнийг илрүүлэн шинжилгээ хийж байна. Урьдчилсан байдлаар 103 хүнээс халдвар илрээгүй. ХӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний баг Дарха-Уул аймагт ажиллаж байгаа. Хяналт тандалтаар 136 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.

 

Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 416 боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ