Буруутан хайх биш дүрэм журмыг ягштал дагацгаая

img

 

Дэлхийг дэлдийлгэсэн Коронавирус өнгөрсөн жилийн Хятадын цагаан сарын дараа Уханиас эхэлж, дэлхийгээр нэг түгэж орхисон.  Зарим нь түгшин, зарим нь гайхашран, зарим нь хэнэггүйхэн хүлээж авлаа. Эрхэмсэг Европынхон, их гүрнүүд өөрсдөд нь тусахгүй мэт хүлээж авсан.

 

Төд удалгүй өнөөх том гүрнүүд энэ бүхэнд бэлтгэлгүйгээс Улсынх нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдаас эхлээд коронавирус тусч, иргэд нь маск ч хэрэглэхгүй хэнэггүйтэж явснаа гэнэт сэхээрцгээсэн.

 

Бидний шүтэж биширдэг мөнгөтэй, хөрөнгөтэй дэлхийн зарим од,   коронагаас  тойрч гарч чадаагүй. Корона хэнийг ч ялгадаггүй. Цаг агаарын нөхцөл байдал, газар зүйн байршил, эдийн засгийн чадамж  харгалздаггүй нь ойлгомжтой боллоо. 

 

Италид бурханд одогсдынхоо эмгэнэлийн бичгийг өдөр тутмын хэвлэлд нийтэлдэг уламжлалаа дагахад бүтэн сонин тэр чигээрээ эмгэнэлээр дүүрч байсан. Энэ дэлхийн тэр өндөр хөгжсөн гэх орнуудын эрүүл мэндийн салбарын хөгжил нь нь тасраад явчихсан мөртлөө давагдашгүй хүчин зүйл болох ковидыг дийлээгүй. Одоо хоёр дахь том давалгаа дэлхийг чичрүүлсээр байна.

 

Энэ үед ДЭМБ яаралтай арга хэмжээ авахыг улс орнуудад уриалан, тэр хэрээр дэлхийн улс орнууд бэлэн байдал бэлтгэлээ хангаж эхэлсэн. Гэвч эрсдэлгүй давж чадаагүй.  Хэн энэ бүхэнд бэлэн байсан гэж.  Энэ дэлхий гайхал  Ковидын өмнө тийм ч эрхэмсэг дураараа байж чадахгүй байна. Гэхдээ бид хүмүүс. Эв нэгдэлтэй, ухаалгаар түүнтэй тэмцэх бүхий л аргаараа тэмцэж байна. Томоохон гүрнүүд вирусын эсрэг вакцин гаргахаар ажиллаж байна. Зарим нь нэлээд нааштай хариу сонсогдож эхэллээ. Сайхан мэдээ. Тэр хүртэл бид хувь, хувьдаа хичээх хэрэгтэй болж байна. Хаа газраас буруутан хайж, хоосон хашгираад нэмэргүй.

Хаа очиж хөрш улсад анх гарсан гэхэд Монголчууд бид өөрсдийгөө хамгаалж удаан тэссэн. Орж ирэх эсэх нь цаг хугацааны л асуудал байсан ч Монгол Улсын Засгийн газар байж болох бүхий л бололцоогоо ашигласан. Угаас энэ вирусыг даван туулах нь тэр улс хэр хүчирхэг байна, хэр баян байна, Засгийн газар хэр сайн байгаагаас үл шалтгаалж байна.

 

Коронаг алдсанаар нь улс орны Засийн газар, удирдагчдыг дүгнэдэг бол бидний даган дуурайж, магтан шагшдаг  улс орнуудын удирдагчид манай хэдэн удирдагчдаас долоон дор болж таарна. Монголчуудын нэг үг бий. “Өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг” гэж.  Өвчин тусах эсэхээ хэн урьдчилж мэдэх билээ дээ.


Монгол Улс 10 сарын турш ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж, бүх шатны байгууллагуудтай ажилласаар өнөөдрийг хүрсэн. Бэлэн байдлаа өөрсдийн хэмжээнд бэлдсэн. Тиймдээ бид өнөөдөр гэнэт алдаж, хөл хорио тогтооход хоолой дээр тултлаа сандралдаж, барьц алдахааргүй болсон. Цар тахал, өвчинд ам гардаггүй гэдэг.

 

Бэлэн байдлаа хангаагүй байсан бол бид өнөөдөр ийм байдалтай байхгүй байх байсан. Аль ч улсад ковид огцом хүрээгээ тэлэхэд бүрэн барьж, хангаж чадахгүйг дэлхий нийт харуулж байгааг дээр хэлсэн.
 

Одоо хамгийн чухал сэргийлэлт бол хөл хорио л байна. Уханийг хөл хорио аварсан. Монголчууд бид олон орны туршлагыг энэ хугацаанд харж мэдлээ. Тэд бас биднээс суралцаж зарим улс бүр зөвлөмж авч байсан. Дэлхийд халдвар дотооддоо алдаагүй цөөхөн улсын нэг Монгол байлаа.  Засгийн газар өөрсдөөс шалтгаалах зүйлээ хийж байна. Эмнэлгийн ажилтнууд нойргүй ядартлаа ажиллаж байна.

 

Хилийнхэн, мэргэжлийн хяналтынхан, цэрэг цагдаагийнхан, Эрүүл мэндийн яамныхан, Онцгой байдлынхан, УОК, Засгийн газар   бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Бид одоо өөрсдөөс шалтгаалах энэ хөл хорионы дэглэмээ л сайн барьж, сэтгэл санаагаа тайван байлгаж, дархлаагаа дэмжиж, эрүүл мэнд, амь нас, гэр бүр үр хүүхдээ хамгаалах хэрэгтэй.   УОК-ын шийдвэрээ дагая.



Хамтын хүчээр даван туулъя. Буруутанг хайх нь өнөөдөр чухал биш болсон. Засгийн газрыг эсвэл корона туссан хүмүүсийг одоо буруутгаад яах билээ дээ.  Хэн өвчин тусъя гэж хүсэхэв. Алддаггүй хүн гэж байхгүй. Зарим нь огт мэдээгүй явж байгаад л энэ вирусийн халдварыг авчихлаа. Учир мэдэхгүй нялх хүүхэд хүртэл хүрчихлээ. Дахин олон хүн өвдөхгүй, хурдан вакцин гарч бүгдээрээ энх тунх байхыг хүсэн хүлээе. Тэр хүртэл хичээх нь, дүрэм журмыг дагах нь, эв нэгдэлтэй байх нь эрхэм чухал байна. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ждү:
ЗГ т бмш цагдаа, эмч онцгойхон, мхг ынхан хамаг юм хийж бна. Дарга нар өрөөндөө л бга
2020-11-15
Новш:
Дэглэм сахихгүй бга хүмүүстэйй хатуу хандаарай. Торго. Барь. Хорь.
2020-11-15
Буруутанг тогтоож заавал хариуцлага тооцох ёстой. Монгол улс дампуурч новширч байгаагийн гол шалтгаан хариуцлага тооцдоггүй явдал мөн шүү.
2020-11-15
Онцгой байлал бол онцгой л байх ёстой. Хил гаалиа хааж өчнөөн бизнёс хувь хүний эрх чөлөөг хязгаарласан шүү. Энэ нь оносон байх гэлээ гээд алддаг нь маш буруу ингэх гэж ийм их боломжийг алдлаа гэж үү. Сүр сүр мэдэгдэл хийж сүртэй их мөнгө зарцуулсны дараа ингэх байсан юм уу Хүрэлсүхээ . Чамд чадвар алга хариуцлага алга.
2020-11-15
Нэргүй:
Шуурхай сайн ажиллаж ард иргэдээ аюулт өвчнөөс хамгаалж буй ЗГ-таа баярлаж байна?! Улам их амжилт хүсье?!
2020-11-15
Зочин:
Шуурхай сайн ажиллаж ард иргэдээ аюулт өвчнөөс хамгаалж буй ЗГ-таа баярлаж байна?! Улам их амжилт хүсье?!
2020-11-15
Иргэн:
Шуурхай сайн ажиллаж ард иргэдээ аюулт өвчнөөс хамгаалж буй ЗГ-таа баярлаж байна?! Улам их амжилт хүсье?!
2020-11-15
Chi tegeed zasaglah ni uu muu mal
2020-11-15
зочин:
гэмтэнд гишгэх газар үгүй ээ
2020-11-15
Монголхүү:
Өвчин тархаж байхад муу, сайн ч түүнтэй тэмцэх ажлыг зохион байгуулж байгаа засгийн газар, УОК-ыг татан буулгавал энэ их хурдтай тархаж буй тахал намдах юм уу? Монголын дайснууд л ийм юм сэтгэнэ гэпэг нь ойлгомжтой...Ард түмэн минь сонор сэрэмжтэй байцгаая!
2020-11-15
БНМАУ:
Өөрсдийнхөө ажлын алдаа дутагдлаа хаацайлах хэрэггүй ээ.21
2020-11-15
Унэн
2020-11-15
зочин:
уг нь засаг уок огцрох болзлоо аль эрт хангасан даанч соёлгүй ичих бучирхайгүй хүмүүс харин ч бүр ард иргэдээ гэмт хэрэгтэн сэжигтний нүдээр хардаг болж
2020-11-15
Chi tegeed zasaglah ni uu muu mal
Унэн
Яг унэн Засгийн Газар алдаагаа хулээж огцрох хэрэгтэй
2020-11-14
зочиг:
яг тийм
2020-11-14
Буруутан хайх ёстой:
наадах чинь коммунист нийтлэл байна, буруутангаар энэ цаг үед удирдуулж болохгүй дахин адана, үтэр түргэн соль,
2020-11-14
Яг унэн Засгийн Газар алдаагаа хулээж огцрох хэрэгтэй
Иргэн:
Асуудлыг битгий иогэддээ наагаад бай. Иргэд бух л шийдвэрыг хонь шиг дагаж мердсен. ЭМЯ болон УОК Энхсаран сувилал дээр маш хариуцлагагуй ажилласан ил боллоо. Хамгийн гол нь буруугаа хулээхгуй иргэдэд бух ачааг ууруулж байгаад иогэд бухимдаж байна
2020-11-14
зочиг:
яг тийм