Сайжруулсан түлш борлуулагчдад халдвар, хамгааллын хэрэгсэл олгожээ

img

 

Коронавирусийн халдвараас  урьдчилан сэргийлэх хүрээнд улс даяар бэлэн  байдлын зэрэгт  шилжиж, хөл хорио тогтоогоод буй.  Хүнсний үйлдвэрлэл, хүнсний дэлгүүр,  эмийн  сан, эмнэлэг, хэвлэл мэдээлэл,  шатахуун хангамж, эрчим хүч, дулаан хангамж...зэрэг тодорхой  тооны чиглэлээс  бусад салбарынхан энэхүү  хөл хорионы дэглэмд хамаарахгүй юм.  Улс орон даяар хэрэгжүүлж буй онцгой нөхцөл байдалд ажиллаж буй Тавантолгой түлш  компанийн  сайжруулсан түлш  борлуулах цэгүүдийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад Нийслэлийн Засаг даргын  Тамгын газраас онцгойлон  анхаарч байна. 

 

Тэр дундаа ард иргэдтэй нүүр тулан ажилладаг борлуулагчдад маск, гар  ариутгагч, бээлий зэрэг   халдвар хамгааллын хэрэгслээр хангасан байна. 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
zuv. tavan tolgoi nyyrs kampani mun l udur shunugyi ajillaj utaagyi hot bolgohiin tuluu ajillaj baigaa sh dee.haluun aarts hool uguh heregtei
2020-11-15