Төрийн байгууллагуудад үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах цахим гарын авлага хүргүүллээ

img

 

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс албан хаагчдыг цахимаар ажиллах горимд шилжүүлэв.

 

 

Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр "Монгол Улсад Мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төсөлтэй хамтран нэг зэрэг 500 байгууллагатай харилцах zoom программын тусгай эрхийг ашиглан ажиллаж байна. Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлж мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөгөөг чанд дагаж мөрдөх, бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас хүлээн авч ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд болон албан хаагчид өнөөдөр зохион байгуулсан цахим зөвлөгөөний үеэр ярилцлаа.

 

Түүнчлэн "цар тахлын үед төрийн байгууллагуудад үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах нь" цахим гарын авлага болон Коронавируст халдвар (COVID 19)-аас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мөрдүүлэн ажиллахыг чиглэл болголоо.

 

Зөвлөмжтэй ЭНД дарж танилцах боломжтой. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ