ЭМЯ: “Эмоци" продакшны тоглолт үзсэн иргэд яаралтай шинжилгээнд хамрагдана уу

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.18/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
Халдварын голомтын тандалт судалгаа, хариу арга хэмжээ авах явцад иргэд туслалцаа үзүүлэх, зарласан харьяалалд байгаа хүмүүс ирж шинжилгээ өгөх шаардлагатай байна.
Тухайлбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Соёлын төв өргөөнд “Эмоци" продакшны тоглолт үзсэн хүмүүс батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар бүртгэгдсэн хэсэг бүлэг хүмүүс байгаа. Зарим хүмүүс мэдээллээ буруу өгөх, шинжилгээнд хамрагдахгүй байх асуудал байна. Дараах суудалд суусан хүмүүс шинжилгээнд яаралтай хамрагдахыг хүсэж байна.
- 10-16-р эгнээ: 23-46 хүртэлх суудал
- 10-р эгнээ: 29-32, 45-47
- 11-р эгнээ: 39-40
- 12-р эгнээ: 25-26, 35-40, 45-48,
- 13-р эгнээ: 36-38, 43-46,
- 14-р эгнээ: 30-34, 39, 41-46
- 16-р эгнээ: 40-р суудалд суусан хүмүүс яаралтай холбогдож шинжилгээ өгнө үү?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ