ЭМЯ: 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.19/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-11 цагаас хойш Сэлэнгэ лабораторид 53 хүнд шинжилгээ хийснээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна.
Улсын хэмжээнд:
-
Дархан-Уул аймагт: 11
-
Орхон аймагт: 13
-
Дорноговь аймагт: 1
-
Говьсүмбэр аймагт: 1
-
Сэлэнгэ аймагт: 41
-
Улаанбаатар төмөр замын харьяаны 4, нийслэлд бүртгэгдсэн голомтод 14 нийтдээ үүсээд байгаа халдварын голомтод 85 тохиолдол бүртгэгдээд байна.
Манай улсын нийт батлагдсан тохиолдол 518 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 329 байгаа. Нийт эдгэрээд гарсан 335 хүний 23 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 2 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 176 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 140 хүн хөнгөн, хүндэвтэр 35 ,хүнд 1 хүн байна. Нутаг буцаасан 7 хүн бий.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ