Саппорогийн япон хоолны рестораны шеф МОНГОЛ ЗАЛУУ

img

 

 

Энэ оны долдугаар сард Саппоро хотын Сүсүкино дүүрэгт шинээр нээгдсэн япон  хоолны “Сүй Сай” рестораны шеф нь А.Галбадрах сан хэмээх монгол залуу юм. Японд ирснээс хойш 10 жил болжээ. Осакагийн нэртэй “Ажикиччо” ресторанд 6 жил ажиллаж, дадлагажаад өөр өндөр зэрэглэлийн каппо ресторанд шилжин ажиллаж байх үед томилолтоор явж байсан  "North Ireland Beer" (Хоккайдо, Эбэцү хотод төв оффис нь байдаг)-ийн захирал Сакагүчи эднийхээр ороод гарчээ. Галаа саны ур чадварыг мэдэрсэн Сакагүчи захирал өөрийн компанийн ажиллуулдаг газарт урьсанаар Саппород иржээ.

 

“Сүй Сай” метроны Сүсүкино буудлын ойролцоох байрны 6 давхарт байдаг. 6 ширээ, бас тогоочийн өөдөөс хараад суух 8 суудалтай жижиг газар. Галаа сан ЭНЭ газрыг ганцаараа ажиллуулна.

 

Бүх зочин захиалга өгч байж ирдэг системтэй. Би ороод шеф-д даатгах гурван багцны нэгийг сонголоо.  Хушга, криймчийз, анаго могой загасны сүши зэрэгтэй хассүн, жигнэсэн пагрус буюу японоор тай загас, хаккакү сашими,бүриний тэрияки, мисогоор амталсан цагаан лууван дэнгакү, рэнкон манжюү, хушга болон модны мөөгний донабэ-гохан, жижиг мөөгтэй улаан мисо шөл, төгсгөлд нь гүзээлзгэнэ болон илжгэн чихний цэлцэгнүүр гээд 8 төрлийн хоол. Шочюү г халуун усаар шингэлэн уунгаа бүх хоолоо амтархан идлээ. Уух юм тусдаа 5500 иен болж байна. Хоолны орц, материалыг нямбай сонгосон, тансаг оройн зоог гэхэд хямд санагдсан.

 

Галаа сан бас хүгү загасаар хоол хийх эрхийн үнэмлэхтэй тул ийм хоолны тусгай багц бас мэнюнд нь байна. Яст мэлхий, күэ гэх үнэтэй загасны хоолны сонголт ч бас байна. Ийм олон загасыг янзалдаг ур чадвартай япон тогооч ч ховор атал гадаад хүн гэхэд гайхмаар.

 

Галаа сан япон хоол сонирхох болсон нь багадаа Каназавад амьдарч байсантай нь холбоотой. Ээж Бор нь Каназава их сургуулийн Хокүрикүгийн Тэргүүлэх технологийн төвд мастерт сурч байхад гэр бүлээрээ дөрвүүлээ япон хоолны газар оржээ. Сүши, чаванмүшиг анх удаа идэж үзээд “тэр газраас гарах үед сэтгэл хүртэл бүрэн цадсан” байсан гэнэ.

 

Монголдоо эргэн очсоны дараа ч япон хоолонд татагдсан сонирхол нь хэвээр байж. Япон хэв шинжийн сургууль болох "Шинэ Монгол" ахлах сургуульд сурч байхдаа "Кэмпински" зочид буудлын япон хоолны "Сакүра” рестораны захирал Шимизү саны лекц зохион байгуулагджээ. Хамгийн эхний эгнээнд Галаа сан суугаад анхааралтай сонссон байна. “Япон л явахаас өөр замгүй юм” гэж тэр үед шийджээ.

 

Галаа сан 2010 оны тавдугаар сард ахлах сургуулиа дүүргээд 10 дугаар сард Япон явах хүртэлх таван сарын хугацаанд Шимизү саны доор суралцаж эхэлсэн аж. Шимизү сан түүнд хутга авч өгчээ.

 

Япон явах гэхэд визний асуудал хүнд байж. Нилээд судалж, хайсны эцэст Осакагийн“Ажикиччёо” рестораны эзэн Накатани сан батлан даагч болохоор болж, ажиллах эрхгүй, харин соёлын харилцааг зорилго болгосон нэг жилийн виз авчээ.

 

Одоо бол Галаа сан ажлын визтэй. Гэхдээ энэ визний ангилал нь япон хоолны дадлагажигч бус япон хоолны газарыг ажиллуулдагынхаа хувьд бизнес виз. Японы визийн журам нилээд адармаатай байдаг бололтой юм билээ. Гадаад хүмүүс япон хоолны дадлагажигч болно гэхээр япон хүний ажиллах боломж, эрхтэй зөрчилдөнө гэж үздэг юм уу, зөвшөөрдөггүй, харин энэ төрлийн бизнес эрхлэгч гэвэл болдог аж.

 

Галаа сан хүгү загасаар хоол хийх эрхийн үнэмлэхтэйгээс гадна бусад энгийн тогоочийн үнэмлэхтэй. Ажиллангаа Хигаши Осака их сургуульд сурч хоол тэжээл судлаач, хоолны технологичийн мэргэжлийн үнэмлэхтэй болсон. Бизнесийн япон хэлний түвшин тогтоох шалгалтыг J1 түвшинд бас тэнцсэн. ”Ажикиччёо”-д бүгд заавал урьдчилан захиалж байж очдог Бүнбүн-Ан гэдэг кайсэки япон хоолонд дадлагажсан. Каппо изакаяа (япон дайнинг бар) “Ияасака”-гийн менежмэнтийг хариуцаж байсан. Бизнес эрхлэгч гэдэг ангиллаар виз авч чадсан нь ч гэсэн ийм хүчин чармайлтынх нь үр дүн биз ээ.

 

Саппород ирснээс хойш анхааралд өртөж орон нутгийн хоолны сэтгүүлд гарах болжээ. Галаа сан  “10 жил боллоо, одоо л урдах зам харагдаж эхэлж байх шиг санагдаж байна”  гэж ярьж байна. Цаашдын зорилгыг нь асууж үзлээ, “Япон хоолоор Michelin Guide одтой анхны монгол тогооч болох явдал” гэж шууд хариулж байна.

 

Галаа саныг анх олж хараад үнэлэн урьсан Сакагүчи сан “Одоо корона вирусаас болоод тэвчихээс өөр аргагүй байдалтай байгаа байх. Гэхдээ зөвхөн хоол хийх ур чадвар төдий бус, хувь хүний зан байдал нь ч бидний найдварыг төрүүлдэг. Ирээдүйтэй залуу гэж хардаг” гэж байна.

 

Галаа энэ жил 28 настай. Эхнэр нь архитектор, 6 настай хүүхдийн хамт гурвуулаа амьдардаг. Гэр бүлийнхээ аз жаргалын төлөө шинэ газар Саппород япон хоолны мастер болохоор хичээж буй.

 

Мори Шюү

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Одоо монголд ирээд,хоолны шинэ амтыг танилцуулж бна.
2024-03-15
YAG TIIM DEMJIJ BN
2020-12-08
Монголчууд шинэ нөхцөлд дасан зохицох чадвар маш сайн. Энэ нь 13-р зуунд дэлхий даяар аян дайн хийж явсны үр дүн биз. Монголчууд маш авьяастай, сэргэлэн, юмыг маш амархан сурдаг. Бидний цорын ганц зовлон бол Төр засаг л байна!!! Бидний ургашлах хөгжлийг бүхий л чадлаараа хойш татаж чөдөрлөж байгаа субъект нь улс төрийн намууд. Бид эднийгээ "эмчлэхээс" нааш огтхон ч өөдлөхгүй! ОХУ мэт их гүрэн биднийг ийм бүтэлгүй байдалд байлгахын төлөө чадах бүхнээ хийж байгаа шүү!!!
2020-12-08
YAG TIIM DEMJIJ BN
hamgin goyo amttai shde zagas iddeggui mongol naizuud maany anh amsaj uzeed l shuud durtai boldog
2020-12-08
Badga:
????
2020-12-08
Иргэн:
Яаж заваан могой загас иддэг байна вэ?
2020-12-08
hamgin goyo amttai shde zagas iddeggui mongol naizuud maany anh amsaj uzeed l shuud durtai boldog
Zaya:
Bayar hurgeye! Mundag togooch boljee.
2020-12-07
Amgaa:
Amjilt hamaatnuudaa
2020-12-07
Badga:
????
japone:
amjilt mundag bna
2020-12-07
benny:
ataarhuu iimerhuu yumnuud ih shuu
2020-12-07
Az jargal huseye . Delhiid nertei togooch bolooroi
2020-12-07
Amjilt huseye
2020-12-07
Wow bayr hurgeye ulam iluu amjilt ?
2020-12-07
Мундаг залуу байнаа. Амжилт хүсье
2020-12-07
Benny:
Mundag yumaa olon zaluusiin ulger jishee bolj bn shuu
2020-12-07
Монголынхоо нэрийг гаргаж байгаад талархаж байна. Мундаг хүү байна
2020-12-07
Bait bishee huu yah gej iim sonin comment bichdeg bnaa durgui ni hureed bval duugail bj baildaa yu gaa ch medehgui ym bj
2020-12-07
baitchin eerguu batsaan yug ni magtdii ochoon iim zaluus baigaa bitgii hereggui llrud ingej huurguj bailda
2020-12-07
benny:
ataarhuu iimerhuu yumnuud ih shuu
Bait bishee huu yah gej iim sonin comment bichdeg bnaa durgui ni hureed bval duugail bj baildaa yu gaa ch medehgui ym bj
Мундаг юмаа.. Улам их хүчин чармайлт гаргаж их амжилтанд хүрээрэй
2020-12-07
Gggg:
Amjilt zaluu mini
2020-12-07