Чингэлтэй дүүрэгт гал түймрийн тоо 1,5 дахин буурсан байна

img

 

Он гарсаар энэ сарын 08-ны өдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт буюу 1-19 дүгээр хороонд нийт 98 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгджээ.

 

 

Гал түймрийн шалтгаан нөхцөлийн 42 хувь нь ил гал санамсар болгоомжгүй үйлдлээс, 12 хувь нь цахилгаан хэрэгслийн ашиглалтын буруугаас, 18 хувь нь цахилгаан угсралтын буруугаас, 19 хувь нь яндангийн цонолтоос шалтгаалж байна.

 

 

Гарсан галын тоог 2018, 2019 онтой харьцуулвал 1,5 дахин буурсан үзүүлэлттэй байгаа юм гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ