ЭМЯ: Таван хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 893 боллоо

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.09/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Шинээр таван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Тодруулбал, Сэлэнгэ аймагт гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Тус аймагт нийт 207 тохиолдол боллоо. Мөн ХӨСҮТ-ийн хоёр ажилчны шинжилгээнд коронавирус илэрлээ. Улаанбаатар хот, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Архангай, Говьсүмбэр аймагт шинээр өвчлөл бүртгэгдээгүй байна.
-
Улаанбаатар хотод: 128
-
Говьсүмбэр аймагт: 4
-
Архангай аймагт: 3
-
Дорноговь аймагт: 31
-
Орхон аймагт: 25
-
Дархан-Уул аймагт:45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа
Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 443 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 893 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 384 байгаа. Нийт эдгэрээд гарсан 384 хүний 49 нь ажиглалт, тандалтад байгаа бол гэрийн ажиглалтад 13 хүн бий. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 322 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 500 хүн эмчилгээнд байгаа. биеийн байдлыг үнэлбэл, 429 хүн хөнгөн, хүндэвтэр 64, хүнд 6, маш хүнд 1 хүн байна.
Үүнээс ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 249 хүн хөнгөн, хүндэвтэр 28, хүнд 1 байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 211 хүнээс 168 хүн хөнгөн, хүндэвтэр 36, хүнд 6, маш хүнд 1 хүн байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 12 хүн эмчилгээнд байгаа. Тухайн хүмүүсийн биеийн байдал хөнгөн байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ