"Нэг өрх-нэг иргэн" тандалт шинжилгээний явц 94 хувьтай байна

Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
-Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат:
-"Нэг өрх-нэг иргэн" тандалт судалгаа үргэлжилж байгаа. Энэ хүрээнд өчигдөр 7780 иргэнд шинжилгээ хийгдсэн. Ингэснээр нийт 65860 шинжилгээ хийгдэж 94 хувийн гүйцэтгэлтэй байна. Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу зорчих иргэдийн шинжилгээг 20 цэг байгуулж авч эхэлсэн бөгөөд өнөөдрөөр дуусгавар болж байгаа. Тиймээс хөдөө орон нутаг руу зорчих хүсэлтээ гаргасан иргэд шинжилгээнийхээ хариуг авч, хөдөлгөөн үйлдэх боломжтой. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн байгууллага хяналт тавьж ажиллаж байна.
Авто замын хөдөлгөөнд технологийн дэвшил ашиглан QR код олгож байгаа. Энэ ажлын хүрээнд 2989 тээврийн хэрэгсэлд QR код олгосон байгаа. Нийт 64 мянган тээврийн хэрэгсэл QR кодтойгоор хөдөлгөөнд оролцож байна. Өчигдөр 94 чиглэлд 853 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилсэн. Мөн хяналтын цэгүүд дээр 18 улсын байцаагч ажиллаж хяналт тавьж байгаа. Хүнсний үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ