ЭМЯ: Долоон хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 905 боллоо

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.11/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн лабораторид нийт 20633 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс долоон хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Тодруулбал, нийслэлд зургаан тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс дөрөв нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байгаа. Харин хоёр нь Амгалан гаалийн газрын ажилтан болон тус ажилтны хүү байна. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 138 боллоо. Сэлэнгэ аймагт нэг шинэ тохиолдол бүртгэгдсэн. Тус аймагт батлагдсан тохиолдол нийт 208 боллоо. Дархан-Уул, Дорноговь, Орхон, Архангай, Говьсүмбэр аймагт шинээр өвчлөл бүртгэгдээгүй байна.
-
Говьсүмбэр аймагт: 4
-
Архангай аймагт: 3
-
Дорноговь аймагт: 31
-
Орхон аймагт: 25
-
Дархан-Уул аймагт:45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа
Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 454 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 905 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 384 байгаа. Нийт эдгэрээд гарсан 384 хүний 34 нь ажиглалт, тандалтад байгаа бол гэрийн ажиглалтад 32 хүн бий. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 322 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 512 хүн эмчилгээнд байгаа. биеийн байдлыг үнэлбэл, 430 хүн хөнгөн, хүндэвтэр 76, хүнд 5, маш хүнд 1 хүн байна.
Үүнээс ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 175 хүн хөнгөн, хүндэвтэр 24 байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 211 хүнээс 154 хүн хөнгөн, хүндэвтэр 1, хүнд 5, маш хүнд 1 хүн байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 13 хүн эмчилгээнд байгаа. Үүнээс хүндэвтэр 1, хөнгөн 12 хүн байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ