А.Амбасэлмаа: Амгалан гаалийн ажилтны ойрын хавьтал 50 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан

Тандалтын шинжилгээгээр Амгалан гаалийн ажилтан болон түүний хүүгийн шинжилгээнд коронавирус илэрсэн байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Амгалан гаалийн газрын нэг ажилтан болон түүний хүүгийн шинжилгээнд коронавирус батлагдсан. Гаалийн ажилтны ойрын хавьтал 50 хүнд коронавирусийн шинжилгээ хийсэн. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариу сөрөг гарсан. Хоёрдогч хавьтал 114 хүнийг тандалт судалгаа шинжилгээнд хамруулна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ