Сайн уу, ажил амьдрал буцалсан их хот минь...

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ үг, ийм мэндчилгээ л хамгийн эхэнд сэтгэлд бас тархинд бууж байна. Нийт нэг сар, гурван хоногийн хугацаанд нийслэлчүүд хөл хорионд байлаа. Аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд зөвлөсөн. 

 

Засгийн газрын хуралдаанаар нийслэл болон зарим аймгийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг өнөөдрөөс /2020.12.14/ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн 34 чиглэлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээхээр болсон. Хөл хорионы хязгаарлалтыг бүхэлд нь цуцлаагүй ч өнөөдрөөс цайны газар, кафе, кофе шоп, цаг засвар, авто завсар, авто угаалга зэрэг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж байна. 

 

Орлогогүй, ажилгүй олон хоногийн дараах энэ өглөө тогооч, угаагч, тос масло сольдог засварчид ажилдаа эртлэн гарчээ. Спортын төв ордон, Соёлын төв өргөө орчимд "Монгол бууз" цайны газрын цонх өглөө 08.00 цагт гэрэлтэй байх нь эл хуль, эзэнгүй удсан их хотын гудамжийг баярын гацуур мэт л чимэж байна. Тогооч эгч хормогчоо, малгайгаа өмсөж, уулзалгүй удсан хамт олонтойгоо хөөрөлдөж зогсоо харагдана. 

 

Одоо бидэнд хариуцлагаа нэмэгдүүлэх чухал цаг мөч ирээд байна. Хүн хоорондын зайгаа барьж, амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж, зайнаас харилцахыг мөрдлөг болгоод энх цагийн эхлэлийг хариуцлагатайгаар тавья.

 

Сайн уу, ажил амьдрал буцалсан их хот минь...

 

Гэрэл зургийг MPA.mn

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нохой бна, нүдээ нээ.
2020-12-14
eej n bishee. ezen n bn
2020-12-14
Zochin:
Ene ymar teneg huuhen be??? Ovliin huitend huuhdee avch yvj baigaa tsarai ni. Arai l ymaa. Ooroo hodolj chadahaa baitlaa dulaalsan nirnee. Lav eej ni bish baihaa?
2020-12-14
Нохой бна, нүдээ нээ.
eej n bishee. ezen n bn